2011-01-21

Гомо Лесби Манин - Блог дээрх нийтлэлийг бичив


 Өглөө гадуур цагаан цасан малгайтай машаанууд замаар яваад зун болж байгаад итгэхээргүй дүр зурагтай харагдаж байна.
Мань ч юугаараа дутахав энэ сайхан өнтэй өвөлд ханиад хүрч нус их алдсанаас шингэн дутагдалд нэрвэгдээд хатангиширсан амьтан гүйж явна.
Саяхан мань Зайсан орох гээд автуусанд суугаад л явлаа. Баахан оюутнууд орж ирээд дунд хаалганы орчимд шаваад зогсцон автуус хөдлөөд дараагийн буудал дээр ирсэн чинь хүн бууж болдоггүй, сууж бас болдоггүй чихчэж. Чихэлдээд л буух гээл зүтгэлээ. Тэгсэн кондоовтор авгай орилжийно.
-Хөөш Хөдөө аж ахуйн малуудаа, хаалганаасаа холдоод тараад зогсоочээ гэж. Харсан чинь нээрээ урдуур хойгуураа сэлүүхэн бараг суудал сул байж байх шиг. Элэг хөших гэж байсышд. Кондоовтор авгай бол лайтай айн. Хэ хэ
Тэгээд маниус багадаа ярьдаг байсан юм санаанд оржийно.
Гомо нар автуусанд чихцэлдээд боов нь босцон явжээдэг гэж хэ.
Тэгээд бодлоо.


Монголд гомо лесби манин хүмүүс адлуулж, янханаас дорд үзэгддэг.
Бүүр сайхан янхануудаа тунчиг сайхан өмөөрдөг тээ. Яахнуу хөөрхий амьдрахын эрхэнд алцайгаад хэвтдийн гэж ирээл.
Тэгсэн мөртлөө нөгөө муу Гамбуушийг гудманд явахад шоолох, зааж ярих энэ тэр бол энүүхэнд, цаашлаад орцонд нь суучаад мөнгө нэхээд суудаг залуус олон гээд нулимс цийлэгнүүлээд ярилцлага өгч байхыг харсан.
Анх эмэгтэй төрөөд дээс чартаа эргүүлээд явдаг байснаа нас нь 10-н хэд өнгөрөөд ирэхэд байдал бишдээд хоолой нь бүдүүрээд ирэхэд нь СОЦ үеийн байдлаас хамааран аав ээж нь Ганчимэг нэрийг нь Ганбаяр билүү болгоод пааспартыг нь авсан байгаан. Уг нь зүгээр л хүн шд.
За тэгээд цаашлавал гомо лесби нар байна.
Манайхан ижил хүйстэн гэж нэрлэдэг. Бүр байгалиасаа ингээд төрцөн хүмүүс.
Гомо нь гомогоороо лесби нь лесбигээрээ зүгээр явж алхаж гишгэнэ гэж байхгүй.
Хүмүүст ад шоо болж явдгаас болоод бараг бүгд бисексуал болж, хүсээгүй гэр бүл болох шаардлага тулгардаг. Гомо хүн эхнэр авч, лесби нөхөрт гардаг гээд. Өөрийхөө хүсэл сонирхлыг нууж дарж, хүмүүсийн дунд амьдрах гэж тэр шд. Нөгөө хүний эрх энэ тэр бол үнэн хөндөгдөхгүй.
Хэрвээ гомо лесбигээ хүмүүст мэдэгдвэл лесби нь нөхөртөө алуулна, гомо нь нийгмийн амьдралаас таслагдана. Нөгөө дуучин Төмөр энэ тэр яалаа. Өөр бас эхнэрээ алцан энэ тэр гээд, зүгээр л алчаагүй нь лав даа.
Тэхээр насан туршдаа өөрийн хүсэл сонирхлоо нууж явнаа гэсэн үг.
За яасан балиар юмнуудыг өмөөрлөө гэж үү.
Тэгүүл нөгөө сайхан шарын шашны лам нар дотор чинь бандидах гэж нэр томъёо байдаггүй билүү. Тэгээд яагаад тоохгүй гараа хавсраад залбираад явдын.
Нэгэнт хүмүүс гээд нийгмийн харилцаанд явдаг юм бол тийм хүмүүстэй юм яриад, гар барихаар чи гомо лесби манин болчихгүйгээс хойш зүгээр хүн шиг харьцаад явж байя гэж хэлэх гээд байгаан.
Хүний зүгээр байгаа хүүхдийг уруу татаад байдаг гэж ирээд ярьдаг юм билээ.
Хүүхэд уруу татах бол гомо лесбидээ биш аль ч төрөлдөө гэмт хэрэгт орно.
Харин хосоо олох нь өөр хэрэг байх, охин эргүүлдэг, залууд эргэдэгтэй ижилхэн. Зүгээр л энэ хүмүүст тайван хүн шиг байх бломжийг гаргаад өгвөл асуудал төлөвших юм байгаан.
Одоо энэ доор сэтгэгдэл дээр манийгаа манин гомо болгож күэ мөн олон бичнэ дээ.
За тэгээд юу гэж бодож байна. Хорсол баяслаа доор үлдээнэ биз.
Та бүхнийг хүндэтгэсэн
Витаминжуулалт

No comments:

Post a Comment