Хамгийн анхны трансжендер топ модел Lea T сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалж байна. Тэрбээр Lurve сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд зургаа авахуулсан ба тун сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний зургийг оддын гэрэл зурагчин Carlotta Manaigo авсан ба стилистээр нь Maher Jridi ажилласан байна.
Харин түүнийг өмссөн гоёмсог цагаан торон даашинзыг францын Givenchy брэндийн загвар зохион бүтээгчид урласан ба тус брэндийн ирэх оны шинэ колекцийн нүүр царайгаар Lea T ажиллаж магадгүй гэнэ.
Бразилийн супермодел тэрбээр өнгөрсөн сард Vogue сэтгүүлийн хуудаснаа нүцгэн зургаа авахуулж байсан юм. Тэрбээр энэхүү зургаа бүх трансжендер хүмүүсийн өмнөөс нийгэмд хандан илгээж буй “бид та нараас өөр биш” гэсэн мессеж хэмээн тодорхойлсон юм.
No comments:
Post a Comment