2011-01-01

Бэлгэвч , бэлгэвч бас дахин бэлгэвч - Яагаад бэлгэвч хэрэглэх ёстой вэ? | видео


Улиг болсон юм ярьж байж магадгүй гэхдээ
Та түр зуурын зугаа цэнгэл , сэтгэл хөдлөлдөө автаад хохирохыг хүсэхгүй байгаа бол gaymongolia -ээс блог уншигч та бүхэндээ бэлгэвч хэрэглэхийг уриалж байна.
 Цэвэрхэн , аюулгүй , зөв харилцаа - бэлгэвч
Мэдээж гей хүмүүсийн хувьд бэлгийн хавьтал болгондоо заавал хэрэглэх ёстой зүйл бол бэлгэвч.



Аюулгүй бэлгийн харьцаа
Сүүлийн жилүүдэд нэгэн зүйл маш тодорхой болсон билээ – шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь ХДХВ-ын халдвар дамжих эрсдлийг ихэсгэдэг.Хэн нь актив, хэн нь пассив, хэн нь топ, хэн нь боттом байх нь хамаагүй бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээгүй л бол та хоёр хоёулаа хамгаалалтгүй байна гэсэн үг.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга зам нь бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох, эсвэл бэлгийн харьцаанд огт орохгүй байх
Бэлгэвч хэрэглэх нь олон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх найдвартай арга юм.
Тэгэхээр дээрх санамжуудыг дагаж мөрдөөрэй, ХДХВ/ДОХ болон БЗДХ-аас өөрийгөө найдвартай хамгаалж, өөртөө итгэлтэй байгаарай

Яагаад гей хүмүүсд ХДХВ-н халдвар жирийн хүмүүсийнхээс илүү их байдаг вэ?
Гей эрчүүд ХДХВ-н халдвар авах нь жирийн хүмүүсийхээс илүү байдаг гэдгийг хүн болгон мэднэ. Америкад нэгэн шинэ судалгаагаар гей эрчүүд болон жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн харилцаанаас энэ ялгааг олж чаджээ.2005 онд АНУ-д ХДХВ-н халдвартай хүмүүсийн 50-с илүү хувь нь гейчүүд байсан бєгєєд Америкийн гей хүмүүсийн 20 хувь нь л ХДХВ-н халдваргүй байсан байна.
Судлаачид гей хүмүүс болон жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд ХДХВ яагаад ингэж хурдан тархаж байгаа талаар янз бүрийн математик аргыг ашиглан тооцжээ. Yүний үр дүнд, гей хүмүүс болон жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хичнээн секс хамтрагчтай байсан ч бай гей эрчүүдийн ХДХВ-н халдвар авах хувь нь илүү байсан байна. Учир нь гей хүмүүсийн арын сүвийн секс болон тэд ихэвчлэн хамгаалалтгүй харьцаанд орсноос шалтгаалдаг байна. Гей хүмүүс жирийн хүмүүсийг бодвол илүү их хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ордог байна. Тэд жилд доод тал нь таван удаа хамтрагчаа солиж, жирийн хүнээс 3 дахин их нэг хүнтэйгээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог ажээ. Тиймээс эмэгтэй хүний сүвээс илүү арын сүвийн бэлгийн харьцаа нь халдварыг хамгийн их тараадаг байна.
ХДХВ-н халдварыг гей эрчүүдийн дунд бууруулахын тулд тэднийг хамгийн гол нь хамгаалалт хэрэглэх ёстой гэж үзэж байна. Хэрэв гомо хүн эрэгтэй, эмэгтэй хоёртой хоёулантай нь бэлгийн харьцаатай бол эрсдэл улам ихсэх болно. Иймд ХДХВ-н халдвартай хүмүүсийн ихэнхи нь гей эрчүүд байдаг байна. Учир нь тэд жирийн хүмүүсээс илүү олон хамтрагчтай байдаг.

No comments:

Post a Comment