2011-01-28

Lady gaga ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч | видео бичлэг

Lady gaga сенатор John Mccain -ий гаргасан “гей,лесби хүмүүсийг цэрэгт явуулахыг хориглосон” шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичлэгийг 2010.09.17-нд youtube сайтанд тавьсан даруйдаа маш богинохон хугацаанд дэлхий даяар сенсааци тарьжээ.  Энэхүү бичлэгэн дээр  Lady Gaga сенатор John Mccain руу утсаар холбогдох гэж оролдох боловч сенатор утсаа авсангүй.  Тэрээр хэлэхдээ "америкийн иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой,  та бидний хайртай нөхөр, эхнэр, хүүхэд, охин, хүүг дайнд авч явсан , Америкийн төлөө эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгон цэрэгт явах эрхтэй . Бидний шашин шүтлэг арьс өнгө бэлгийн чиг баримжаа ямар байх нь чухал биш ,эх орноо гэсэн сэтгэлтэй америк иргэн бүр цэрэгт явах эрхтэй" гэж үзэж байгаа ажээ.

 Тэрээр Alejandro хэмээх дуундаа гей цэргүүдийн имажийг бүрдүүлж , олон нийтэд гей хүмүүсийг таниулж өгсөн юм.Маш олон ЛГБТ жагсаал цуглаанд оролцож,зохион байгуулж байсан.Түүний этгээд сонин өвөрмөц хувцаслалт, зан авир нь би бусад хүмүүс шиг байх албагүй , Бусдаад өөр байх бол зүгээр гэсэн санааг илэрхийлдэг аж. Түүний өмсөж байсан махан даашинз ч үүнтэй холбоотой.

Мөн түүний 2011 оны 2,7 гарах шинэ сингл болох "Born this way"  буюу "би ийм л замаар төрсөн" хэмээх дуу нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу болох аж.
I'M BEAUTIFUL IN MY WAY
'CAUSE GOD MAKES NO MISTAKES
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY

DON'T HIDE YOURSELF IN REGRET
JUST LOVE YOURSELF AND YOU'RE SET
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY


Би өөрийнхөө замаар үзэсгэлэнтэй
Учир нь бурхан ямар ч алдаа гаргадаггүй
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн

Өөртэй харамсч өөрийгөө битгий нуу
Зүгээр л өөрийгөө хайрла
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн







No comments:

Post a Comment