Би гомо залуу л даа. Анх төрөхдөө л гомо байсан байх. 3 настайдаа хажууд айлынхаа ах руу *хөөрхөн ах* гээд хуйлардаг байсан тухай манай гэрийнхэн одоо болтол шоолоод ярьдаг юм. 10 жилд байхаас л ангийн хөвгүүддээ сайн болж байсан санагдаад байгаа юм.
Мэдээж, төрөлхөөсөө өөрийгөө гомо гэдгээ мэддэг байсандаа үүнийгээ бусдаас хэрхэн нуух талаараа маш сайн мэддэг байсан юм шиг байгаа юм. Тийм болохоор, тэр сайн болж байсан хөвгүүд маань ч намайг жирийн нэг, сайн найз нь л гэж боддог байсан байх.
Гэхдээ, зүгээр л найзууд хоорондоо дасах, дурлал хоёр ялгаатай гэдгийг тухайн үед нилээд сайн ялгаж байсан санагдаад байдаг юм.
Жишээ нь, тэр сайн болсон хүүд чинь (Би 5р анги, 9р анги хоёрт хамгийн хүчтэй дурлаж байсан санагдаж байна) найз охин ч юм уу, чамаас дотно найз гарч ирэхээр харамлах, хардах сэтгэл их хүчтэй байдаг ч юм уу… тийм хардах, харамлах сэтгэлээ барьж чадаагүйгээсээ болоод жирийн найзууд байж ч чадахгүй байдалд ордог ч юм уу…
Эсвэл зүгээр л энгийнээр, жишээ нь цоорхой оймстой үедээ, бусад хүүхдээс нэг их ичиж зовохгүй хирнээ тэр сайн болсон бандидаа харагдчих үедээ нүүрээ хийх газаргүй болдог ч юм уу (нөгөө банди бол мэдээж яг тоож харагдаач тэ? хэхэ)
Зиаг, тэгээд тийм төрөлхийн гомо би (энэ, олдмол гомо байдаг гэж хэлэх гээд байгаа юм биш шүү. Хэн л нэг их бусдад ад үзэгдэнэ гэж мэдсээр байж дурандаа гомо болохов дээ тэ? Зарим хүмүүс, бага насны хүүхэд хүчиндүүлээд гомо болдог ухааны юм яриад байдаг даа… Гэхдээ хэрвээ л тийм юм байдаг бол, бага насандаа хүчиндүүлсэн эмэгтэй хүүхэд улаан банзал болох юм биш үү? Бага насандаа хүчээр тийм юм үзсэн хүмүүс эсрэгээрээ гомог үзэн ядах магадлал хамаагүй өндөр байх) би, 22 хүртэлээ өөрийгөө эдгэчих ч юм бил үү гээд охинтой найзалж барьж үзлээ л дээ…
Гэхдээ эцсийн эцэст, ингэлээ гээд өөрийгөө хуурсан хэрэг болно, дээрээс нь хүний хүүхдийг хуурсан ч хэрэг болно, бүтэхгүй гэж үзээд, 22-3-тайгаасаа би Гомо амьдралаар амьдарч эхэлсэн юм л даа. Одоо бараг 9-10 жил үү???
За тэр гомо байх ч яахав, угаасаа нээх ховор эд ч биш байх. Энэ удаад өөр юмны тухай бичье гэж бодсон юм л даа. Юу вээ гэхээр, эцэг эхүүд яаж хүлээж авдаг бол? гэсэн талаар өөрийнхөө түүхээс.
Хүн эцэг эхдээ өөрийнхөө талаар бүх зүйлээ хэлэх албагүй. Тийм ч болохоор, өөрийгөө гомо гэдгээ илчлэх талаар ч гэсэн, заавал хэлж зүрхийг нь савчуулах хэрэг байхгүй болов уу гэж би хувьдаа боддог юм.
Гэхдээ юм гэдэг сонин. Хааяа юмаа үнэнээр нь илчлэх нь чухал болох үе ч байна. Миний хувьд, угаасаа хүнд өөрийгөө заавал илчлэн дэлгэх албагүй гэж боддог ч, ээжийнхээ хувьд хэлсэн нь дээр гэж бодоод өөрийгөө каминг оут хийсэн нь уржнан жилийн 10 сар.
Угаасаа хамт амьдардаггүй олон жил болсон, дээрээс нь хуучин найз залуутайгаа хамт амьдардаг маань ч нөлөөлөөд ээжийгээ гэр орондоо урьж авчирч чадахгүйгээс болоод, жил ирэх тусам нэг тийм хөндий уур амьсгал мэдэгдээд эхэлдэг болсон маань бүх зүйлийн эхлэл байв. Хүн гэдэг, өөрийгөө ямар нэгэн байдлаар илчилж байж бусадтай (энэ нь чиний эцэг эх ч байсан гэсэн) ойр дотны харилцаатай байдаг юм шиг…
Мэдээж, гомо болоод төрчихсөн миний хувьд хоёр сонголт байлаа. Насан туршдаа нуугаад, тэгээд, насан туршдаа ээжтэйгээ ямар нэгэн байдлаар хол хөндий байх уу, аль эсвэл, хэдий сэтгэл санаагаар унаж магадгүй ч гэсэн хэлээд үзсэн нь дээр үү гэж хэдэн жил жаал шаналсан юм.
Ингээд уржнан жил…. Сайндаа ч биш, согтсон дээрээ пал хийтэл аваад хаячихсан….
Үнэндээ сонсоно гэж бодоогүй байсан зүйлээ сонссон ээжүүдийн сэтгэхүйд нилээд хүнд цохилт болох нь мэдээж болохоор, нилээд удаан шаналсан л даа… Янз бүрээр өөрсдийгөө буруутгах нь их байдаг гэж сонсож байсан болохоор…
*Гэдсэн дотор байхад нь буруу зөрүү хөгжим сонсгож байсанаас болсон юм болов уу???* ч гэдэг юм уу, *Би ямар нэг байдлаар буруу өсгөж хүмүүжүүлсэнийх юм болов уу??* гэх мэтээр.
Манай ээж л лав, намайг анх хэлсэн өдөр энэ 2 асуултыг 2-ууланг нь асууж байв… (Намайг гэдсэн дотор байхад нь Пинк Флойд, Лед Зеппелин, Дийп Пурпле энэ тэрийг сонсгодог байсан гэж байлээ, кэкэ), Тэр өдрөө нилээд их юм бодонгуйрсан харагдаж байсан.
Гэвч, эх гэдэг агуу юм билээ. Ихээр шаналсны эцэст ч гэсэн, хүү нь алуурчин ч бай, гомо ч бай, үрийнхээ төлөө л гэж явдаг хүмүүс юм шиг. . Болж өгвөл ойлгохыг, болж өгвөл адилхан өнцөгөөс харахыг их оролддог юм шиг байгаа юм…
Манай ээж ч гэсэн * Аа, гэхдээ ээж нь тийм хүмүүс байдаг гэж мэднэ ш дээ. Миний дуртай Фредди Меркуригээс эхлээд, Леонардо Да Винчи гээд зөндөө мундаг хүмүүс тийм байсан гэж сонсож байсан. Миний хүү л аз жаргалтай байвал ээж нь болоод л явчихна* гээд өөрийгөө биш намайг тайтгаруулах гээд янз бүрээр үзээд байсан…
Зөвхөн хүлээн зөвшөөрөөд дутахгүй, үр хүүхдийгээ аль олох зөвтгөх, өмөөрөх сэтгэлтэй байдаг мэт.
Би найз залуутай, тэрэнтэйгээ 5 жил хамт амьдарч байгаа гээд, хамт авхуулсан зурагнуудаа үзүүлсэн *Ёстой хөөрхөн хүү байна. Тэр муу арлын Японы царай муутай нөхдүүдээс яаж ийм царайлаг хүү олсон юм. Гэхдээ миний хүү шиг царайлаг, ухаантай бол ч ЗАЛУУЧУУД араас нь гүйдэг байлгүй дээ.* гэж ирээд л зад магтсан гээд л…кэкэкэ
Би найз залуутай, тэрэнтэйгээ 5 жил хамт амьдарч байгаа гээд, хамт авхуулсан зурагнуудаа үзүүлсэн *Ёстой хөөрхөн хүү байна. Тэр муу арлын Японы царай муутай нөхдүүдээс яаж ийм царайлаг хүү олсон юм. Гэхдээ миний хүү шиг царайлаг, ухаантай бол ч ЗАЛУУЧУУД араас нь гүйдэг байлгүй дээ.* гэж ирээд л зад магтсан гээд л…кэкэкэ
*МАНАЙ ХҮҮ АЙМАР ЦАРАЙЛАГ. АРААС Нь ЗӨВХӨН ХҮҮХНҮҮД Ч БИШ ЗАЛУУЧУУД ХҮРТЭЛ ГҮЙГЭЭД ХЭЦҮҮ ХЭЦҮҮ* гэж хэр баргийн хүн хэлж чадахгүй байх тээ?
Ядаж байхад тэр хүү нь тийм айхтар царайлаг энэ тэр бол биш л дээ.. Гэхдээ эхийн нүдэнд дэлхийн хамгийн сайхан залуу харагддаг юм шиг байгаа юм…
Тэгсэнээ бүр нийгмийн идэвх гаргаад байвал яана???
Монголд зохиогдсон анхны ГЭЙ ЛЕЗБИАН-ын үзэсгэлэнд ярилцлагаа орохыг зөвшөөрсөн шиг, манай ГОМО найзуудтай асар нийлсэн шиг байдаг болсон гэхээр эx хүний юмыг хүлээн зөвшөөрөх чадвар агуу шүү.
Монголд зохиогдсон анхны ГЭЙ ЛЕЗБИАН-ын үзэсгэлэнд ярилцлагаа орохыг зөвшөөрсөн шиг, манай ГОМО найзуудтай асар нийлсэн шиг байдаг болсон гэхээр эx хүний юмыг хүлээн зөвшөөрөх чадвар агуу шүү.
Зиаг нэг их урт юм бичсэн ч гэсэн, юу хэлэх гэсэн бэ гэхээр, миний л хувьд каминг аут хийхээсээ өмнөхтэй харьцуулахад хамаагүй илүү ойр дотно, аятайхан байдаг болсон гэхээр, ямар ч байсан зөв зүйл хийсэн юм шиг санагдаад байгаа юм. Хааяа нэг *Чи гомо байж болно, гэхдээ би уйдаад байна, надад нэг ач гаргаж өг. Нэг хүүхэнтэй суугаад, хүүхэдтэй болчихоороо салчихад л болно ш дээ* гэж дарамталдагийг эс тооцвол, кэкэ… Тийм амархан юм гэж юу байдаг юм гэж муухай аашлахгүй бол тоохгүй дайрчихна…
Тэгээд утсаар ярих болгонд *Нөгөө хэн (манай найз залуу) сайн уу? Гэрээ сайн цэвэрлэж байгаарай гэж байна гэж хэлээрэй. * энэ тэр гээд дандаа үглэдэг нь жоохон ядаргаатай, хэхэ… Аргагүй л ХАДАМ ЭЭЖ… Лол
За тэр ч яахав…. Нээрээ гэхдээ хэрвээ ээждээ *КАМИНГ АУТ* хийх бол жоохон болгоомжтой байхгүй бол, гэнэтийн сьюрприз барих аюул бас байдаг юм шиг байлээ шүү…
Манай ээж, нэг өдөр утсаар ярьсан чинь *ЧАМАЙГ ГОМО ГЭДГИЙГ ЧИНь ДҮҮД ЧИНь ХЭЛЧИХСЭН ШҮҮ!!!* гээд палхийтэл авч байсан…. Нөгөөх нь дөнгөж 10 жилийн мангар пацаан… Гэхдээ ямар ч байсан эерэгээр хүлээж авсан болохоор (одоо найз охин нь хүртэл намайг мэддэг юм шиг байлээ…) яахав ээ… Гэхдээ л аюултай… МИНА л гэсэн үг, кэкэкэ
No comments:
Post a Comment