2012-12-17

Монгол дахь баавгай нар

Монгол бол эрэгтэйчүүд нь хоорондоо гэрлэдэг Америк биш, гей порно кино нь монголын кино театрт гарч байгаа киноноос илүү ашиг олдог Япон ч биш,  бас эрэгтэй хүнтэй унтсаных нь төлөө алдаг Арабын орон ч биш. Эхлээд Монголын нөхцөл байдлыг сайн авч үзэх хэрэгтэй байх. Монголд баавгай нар яаж амьдарч байна гэдгийг сайн судлаад үзвэл.
 1. Ихэнх нь эхнэр хүүхэдтэй байлаг.
Баавгай нар  илүү эрэгтэйлэг байдал ихтэй байдаг болохоор өөрийгөө гей гэдгийг нуух чадвартай байдаг.  Хэн ч гаднаас нь хараад  хэлэх боломжгүй.  Тиймээс жирийн нөхрийн амьдралаар амьдрах замыг ихэнх нь сонгож өөрсдийгөө насан туршид нь нуухаар шийдсэн. Ялангуяа 35 аас дээш наснынхны хувьд тэр үеийн нийгэмд ямар ч интернэт, холбоо хэрэгсэлгүй гей гэсэн ойлголт ч байгаагүй тэр нийгмийн хүмүүс. Зарим нь 40 хүрсэн мөртлөө эрэгтэй хүнтэй унтаж үзээгүй тийм хүмүүс ч байдаг.

2. Эсвэл тохиромжтой хамтрагчаа олж , өөр хүн эрж хайхаа больсон.
 Монгол бол жижигхэн , ихэнх нь нуугдмал нууц орчинд байхыг илүүд үздэг. Монгол баавгай нар бол олон хүнтэй холбоо тогтоож ил гарахыг хүсдэггүй хамгийн идэвхгүй бүлэг. 

3. Шинэ үеийн залуу баавгай нар
Гей партинд очигсдын ихэнх хувь нь 18-25 насны залуучууд байна гэсэн судалгаа гарчээ. Монголд төдийгүй дэлхий нийтэд интэрнэт мэдээллийн эрэн зуунд шинэ үеийн залуучууд улам л нээлттэй болсоор.  Түүнийгээ дагаад нийгэм ч бага багаар хүлээн зөвшөөрсөөр байгаа.  Энэ хурдаараа явбал 20 жилийн дараа гэхэд дэлхийн улс орнуудын талаас илүү хувь нь гей  гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг болно .

4. Төрөлхийн болон өөрчлөгдсөн баавгай 
Баавгай гэдэг ойлголт зарим азийн орнуудын хувьд бараг мода болоод байгаа.  Сахлаа ургуулж, жингээ нэмж фитнэссд явах, баавгайны зурагтай хувцас өмсөх ч гэх юм уу
Панданы гутал хүртэл моданд орсон , зарим хүмүүс хөдөлмөрсний хүчинд өөрсдийгөө баавгай болгож чаддаг бол зарим төрөлхийн л том биетэй сахал үстэй баавгай нар байдаг.