2011-01-23

Сексийг саатуулагч 8 зуршил




Сексийн хамгийн чухал эрхтний нэг бол бидний уураг тархи юм. Сайхан секс мөрөөдөл толгойд орж ирэхийн хэрээр бидний дур хүсэл өдөөгддөг. Хамтрагчтайгаа хамт ямар сайхан байхыг төсөөлөх тусам бидний сексийн дур хүсэл улам асдаг. Харин бидэнд секстэй холбоотой таагүй дурсамжаа эргэн санах юмуу эсвэл өөр хийх ёстой зүйлсийн тухай бодоод байвал дур хүсэл маань унтрах буюу ерөөсөө хүсэл төрөхгүй. Дур хүслийг хамгийн их унтраадаг зүйлсийг нэрлэе.

1. Хүлээлтийн айдас

 
Эрэгтэй: “Дур тавьж чадахгүй бол миний хувьд сүйрэл л гэсэн үг”.

Бүх юм гайхалтай сайн бүтэх ёстой гээд өндөр шалгуур тавиад түүнийгээ тогтмол биелүүлэхийг шаардаад байвал сексийн ажил маань бидний хувьд “үхэл амьдралын төлөөх тэмцэл” болж хувирна. Дур хүслээ чөлөөтэй тавьж, өөрт таалагдсанаа хийх хэрэгтэй. Орондоо байнга сайн байснаар бидний үнэлэмж сайжрахгүй.

2. Хувийн айдас, зөрчилдөөн сексийн саатал хэлбэрээр илрэх

 
Эрэгтэй: “Шилжилтийн наснаасаа эхлээд л би жижигхэн эрхтнээсээ ичиж ирлээ.  бүрэн хангаж чаддаггүй байх гэж боддог”

Бид өөрсдөө өөрсдийгөө голоод байвал өөр хэн биднийг үнэлж, хүсэх юм бэ? Өөрийн дутагдлаа нуух гээд эсвэл би гологдох болов уу гээд санаашраад байвал секст яаж амжилт олох билээ. Гол нь өөртөө итгэлтэй байж сурах хэрэгтэй.

3. Хосуудын зөрчил

Эрэгтэй: “Намайг өмнөө сөхрүүлэхээр шийдвэл  намайг ойртуулахаа больчихдог юм”

Ихэнхи хүн гомдсон болон уурласан үедээ сексийн ямар ч сонирхолгүй болдог. Хайрттайгаа дотносож ойртож байж л дур хүсэл нь төрдөг. Иймээс гомдсон эсвэл буруутгасан асуудлуудаа өмнө нь ярьж ойлголцож авах хэрэгтэй.

4. Ариун цэвэр муу сахисан хосоос болж дургүй хүрэх


Эрэгтэй: “Манай энэ секс хийхийн өмнө баахан үнэртэн хэрэглэчихээр түүний маань жинхэнэ үнэр нь мэдэгдэхээ байчих юм. Тийм хиймэл үнэрт миний дур хүсэл бүр унтарчих юм.”

Нэг нь хамтрагчийнхаа төрөлх үнэрийг үнэлдэг байхад нөгөөх нь цэвэр хурц үнэрт дуртай байна. Энд хоёр талаасаа ойлголцож ярилцах л хэрэгтэй байдаг.


5. ДОХ-оос айх

“ДОХ гарч ирснээс хойш би эр хүнд ойртохоосоо айдаг болсон”.

Аливаа айдас (жирэмслэхээс, өнгөний өвчин авахаас, ДОХ-оос айх г.м) дур хүслийг унтраадаг. Бид айдсыг аюулын дохио гэж хүлээн авдаг, тэгээд л зугтах эсвэл аюулыг арилгах тухай л бодож эхлэхээс биш юун таашаал авахтай манатай. Айдас маань аль хир үндэстэй талаар сайн мэдээлэл авах л хэрэгтэй.

6. Хэт ачаалалд орох

Эрэгтэй: “би өдөр шөнөгүй зүтгэж байна. Гэтэл намайг секст анхаарсангүй гэж буруутгаад байх юм.”

Стресс бол сексийг унтраагч хамгийн том аюул. Бие организм маань хангалттай чадавхитай байж л бидний дур хүсэл төрөх ба үүнд цаг хугацаа хэрэгтэй. Зогсоо зайгүй ажил гэж харайлгах нь ядаргаанд оруулж, дур хүслийг унтраадаг. Цаг зав гаргах талаар анхаарах хэрэгтэй шаардлагатай бол зарим нэг өөр зүйлээс татгалзаж болно шүү дээ.

7. Хамтрагчийнхаа секс дадлыг хүлээж авахгүй байх


Эрэгтэй: “Би л дандаа санаачлага гаргаж, дээр нь гарна, өнөөх чинь тэгээд л нэг юм өнгөрөөнө, ямар ч идэвхи байхгүй шүү. Уг нь би янз бүрээр туршиж үзмээр байдаг.

Сексийг яаж хийвэл сайхан гэдэг талаар хүн хүний төсөөлөл өөр. Өөрийнх нь хүсэл биелэхгүй болохоор яваандаа дур хүсэлгүй болох аюул бий. Тиймээс сайн ярилцаж, харилцан тохиролцоонд хүрэхийг оролдох хэрэгтэй.

8. Сексийн дур хүсэл эрс ялгаатай байх


Эрэгтэй: “ хүслээр болбол ч бид жилдээ л ганц ойртох байх. Ийм сайхан юмнаас яагаад татгалздагийг нь би ойлгодоггүй. Ядаж үүргийг биелүүлмээр юм даа.”

Сексийн дур хүслийг телевиз шиг асаагаад унтраагаад байж болохгүй л дээ. Хэн нэгнээсээ илүү их дур сонирхолтой байхыг шаардана гэдэг маань эцэстээ түүнийг дарамтанд оруулж буй хэрэг. Дарамтанд орсон хүн ихэнхидээ эсэргүүцэх юмуу татгалзах болдог. Сексийн болон хамтрагчийнхаа талаар эерэг сэтгэгдэлтэй байсан цагт л дур хүсэл төрөх болно. Бие биенийгээ хэт их эсвэл ерөөсөө дур хүсэлгүй гэж шүүмжлэхээсээ өмнө харилцан ярилцаж ойлголцон шийдвэрт хүрэхийг хичээх нь зүйтэй.

No comments:

Post a Comment