2010-12-01

Монголд Гей Лeсби нарын парад болвол та очих уу?


Уучлаарай энэ сэдэв их эмзэг сэдэв байх болно. Та нарын дургүйг хүргэж байгаа бол эхлээд хүлцэл өчие!Та нарт эхлээд Гей Лесби гэж хэнийг хэлээд байдаг юм тэд үнэхээр гаж хүмүүс юм үү гэдэг талаар болон бэлгийн чиг хандлага гэж юу вэ энэ талаар товчхон хариулт бичие.
Залуусаа, хүний амьдралын нэг чухал хэсэг нь бэлгийн амьдрал гэдэгтэй та нар санал нийлнэ биз ээ.
Харин хүмүүс Гей, Лесби гэх мэт янз бүрийн чиг хандлагатай байдаг. Гэхдээ хүн өөрөө хүсээд л Гей, эсвэл Лесби болдог гэж үү? Үгүй ээ, Энэ бол ямар ч хүн төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгох боломжгүй байдагтай адил юм.

Хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжааг сонгох боломжгүйНэгэн энгийн асуулт үүнд амархан хариулт болно. Тухайлбал Гей болон Лесби хүнээс “ Та гомосекс болохоо сонгосон уу ?” гэж асуувал хариулт нь мэдээж “Үгүй эсвэл мэдэхгүй “ хоёрийн нэг.Гей, лесби байх нь эхийн хэвлийд байхаас эхэлдэгХүмүүсийн бэлгийн чиг баримжаа яагаад өөр байдгийн шалтгааныг тайлбарласан тодорхой нэг ойлголт байхгүй . Хүмүүс хэнийг сонирхож , хэнд дурлаж , хэнийг таалхаа сонгох боломжгүй , харин мэдэрдэг .

Иймд өнгөрсөн ба одоо үеийн олонхи эрдэмтэн , судлаачид хүмүүний бэлгийн чиг баримжаа нь хүний амьдралын их эрт үед , бүр эхийн хэвлийд бүрэлдэх үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдэгт итгэх болсон . Өөрөөр хэлбэл үүний гол шалтгаан нь төрөлхийн гэж ойлгож болно.Бэлгийн чиг хандлагын 3 хэлбэр байдагЭнэ нь гомосекс , гетросекс , бисекс гэж нэрлэдэг хэлбэр юм.Гетросекс - Эсрэг хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан дурлах хандлага юм. Энэ ердийн хүмүүсийн хоорондох харилцаа.Гомосекс - Ижил хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан , дурлах хандлагатай хүнийг хэлнэ . Эр хүн эр хүндээ татагдахыг гей “цэнхэр” гэдэг бол эмэгтэй хүн эмэгтэй хүндээ сэтгэл татагдахыг лесби гэдэг.Бисекс – Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь татагдан дурлах хандлагатай хүмүүс.Энд нэг зүйлийг онцлоход бисекс хүмүүс нэг зэрэг өөр хүйсийн хүмүүст дурлаж, татагдахгүй бөгөөд энэ нь цуварсан байдлаар явагддаг Жишээ нь: Нэг үе хүүхнүүдэд татагддаг байснаа, дараа нь эрчүүдийг сонирходог болох гэх мэтГей байх нь гаж үзэгдэл бишХүний бэлгийн чиг баримжааны талаар эрдэмтэд доривтой судаллагаа , шинжилгээ хийж эхлэхээс өмнө гомосекс чиг баримжааг эмгэгт тооцдог байлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг нилээд анхааралтай судалсаны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан , хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм.Гомосекс хүмүүс өөрийгөө өөрчлөх хэрэггүй.Хүний бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн ямар гэр бүлийн орчинд хүмүүжсэн, ямар хүсэл сонирхолтой, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаагаас хамаарахгүй. Гомосекс хүмүүс бусдын мухар сүсэг, бүдүүлэг, тэсвэрлэшгүй зан байдлын уршигаар асар их бэрхшээлтэй учирдаг. Иймээс ч тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж, бэлгийн амьдралаа нууцлахад хүрдэг билээ.Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч талаар өнгөрч байжээ. Харин өөрийн бэлгийн чиг хандлагаа бусдад мэдэгдэхгүйн тулд дарангуйлах буюу хэнтэй ч бие сэтгэлийн ямар нэгэн харилцаанд орохгүй байж чадна л даа.

Яагаад гэвэл хүн өөрийн зан үйлээ удирдах ухамсартай төрсөн учраас. Харин хүн хэнд дурлаж, хэнийг таалахаа сонгох боломгүй учраас уг хүний бэлгийн чиг хандлага хэвээрээ л байна. Монголд удахгүй Гей Лесби нар өөрсдийн эрхийг хамгаалах талаар жагсах болно энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

No comments:

Post a Comment