Солонгын туг ЛГБТ хүмүүсийн бахархалын билэг тэмдгийн нэг. Харин энэ тугны олон улсын өдөр байдгийг та мэдэх үү? 1978 оны 6-р сарын 25-нд солонгын туг анх удаа бахархлын утгыг илэрхийлэн АНУ-ын Сан Франциско хотын Кастро гудамжинд Гей Лесбиян Эрх Чөлөөний Парадын Өдөр хийссэн учраас энэ өдөр солонгын тугны төрсөн өдрийг тэмдэглэдэг болжээ.
Туг анх 8 өнгөтэй хийсч байсан бол одоо дэлхий даяар 6 өнгөтэйгээр хэрэглэгддэг болоод байна. Тугны дизайнер Гилберт Бейкэр дизайныг Жүүди Гарландын "Over the rainbow" дуунаас сэдэвлэсэн гэж зарим нь үзэж байхад зарим хүмүүс 1960-аад онд америкийн их сургуулийн хотхонуудад хүн төрөлхтөний төлөө энх тайвныг илэрхийлсэн улаан, хар, бор, шар, цагаан өнгөтэй далбааг оюутнууд хийсгэдэг байснаас Бейкэр сэдэвлэсэн ч гэж үздэг. Ямартаа ч хаанаас гарсан нь хамаагүй солонгын туг бол бид бүгдийн бахархалын билэг тэмдэг. Та солонгын өнгөө 6-р сарын 25-нд заавал хүмүүст харагдахаар зүүгээрэй/өмсөөрэй.
No comments:
Post a Comment