Би өөрийнхөө амьдарлыг сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юмаа. Би европын нэгэн оронд 20 жил ажиллаж амьдарч байна. Урьд нь монголд авгайтай байсан. Бид 2 хамт 5 жил амьдарсан 2 сайхан хүүхэдтэй болсон амьдарал маань хэвийн сайхан л байлаа. Гэвч би угаасаа эмэгтэй хүнд биш эрэгтэй хүнд илүү сонирхолтойгоо алхам бүрдээ л мэдэрч байсан гэвч эр хүн болж төрснийх эхнэр авч үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болж өрхийн тэргүүн гэгдэж амьдрах ном журмыг барьж амьдрах гэж хичээж зүтгэсэн тэгээд амьдраад байж болох л байсан. Эрэгтэй хүнтэй секс хийх нь надад илүү таашаал өгдөг байсан тул нэг өдөр би зориглож энэ амьдарлаа цэглэхээр шийдсэн. Насан туршдаа жүжиглэж амьдрах надад үнэхээр сонирхолгүй санагдсан. Монголд гей хүмүүсийн амьдрал орчин үнэхээр хэцүү хүн хараад ичиж нууж амьдрахаас зугатаагаад эх орон эхнэр хүүхдээ орхиод хүн нэг л амьдрах учраас үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө байхаар шийдсэн дээ. Ингээд европд 20 жил амьдарч байна даа. Би энд дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 10 жил ажиллаж байна. Энэ жилээс банкныхаа манайхаар дэд захирал болсон. Хамтран амьдардаг гадаад хүнтэй. Амьдрал маань хэвийн дутах юмгүй сайхан л байна. Гэхдээ гадны хүн гадных л байдаг гэдгийг ойлгосон. Би монгол хүнтэйгээ монголоор яриад монголоор хэрэлдээд маргаад хамтран амьдрах маш хүсэлтэй боловч даанч яаж монгол хүнтэй танилцах арга замаа мэдэхгүй энэ олон жилийг ардаа орхилоо. Миний адил ийм хүмүүс зөндөө байдаг бид ярьдаг хэрвээ манай улс биднийг гадуурахдаггүй хууль дүрэмтэй байсан бол бид ингэж хүний газар амьдрах шаардлага байхгүй шүү дээ.
Ингээд би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр олон сайхан мэдлэг боловсролтой гей залуучууд хүний нутагт ажиллаж амьдарч байна эх орондоо сурсан мэдсэнээ харуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй боловч ганц том проблем гей болж төрсөнөөсөө айж ичиж эх орондоо ажиллаж амьдарч чадахгүй байна. Тиймээс хүмүс ээ монголчуудаа та бүхэн биднийг хэзээ хүлээн зөвшөөрч хууль дүрэмтэй бидний л адил хүмүүс гэж хүлээж авах ойлгох юм бэ? Олон хүмүүс хүлээж байна. Надад монголд очиж хийх юм уг нь маш их байдаг гэвч энэ том асуудлаас болоод очиж чадахгүй байна гей лесби хүмүүсийн уулзаж учирдаг ордог бар сав саун нэг ч байхгүй монголд маш олон гей лесби хүмүүс байгаа тэр хүмүүсийн буруу юм уу төрөлхөөсөө тэгээд төрчихсөн жирийн л бодож сэтгэдэг та нартай л адилхан хүмүүс шүү дээ. За ингээд дуусгая даа жаахан нуршуу болчих шиг боллоо. Уншсан хүн та нэгийг бодож найз нөхөд хажуугийн хүндээ зөв ойлголт өгөөсэй гэж хүсэж байна баярллаа.
...
No comments:
Post a Comment