2010-12-23

Лади Гага - "Хөгжмийн ертөнц дэхь ямар нэгэн гей хүмүүсийн эсрэг дуу, шүлэг, мөр, үйлдлийг таслан зогсоох болно" | видео бичлэг



Лади Гага - ЛГБТ хүмүүсийн эрхийг идэвхтэй хамгаалагч 
Алдарт дуучин маань өөрийгөө бисескуал гэдгээ аль хэдийн зарлаад байгаа бөгөөд  Лади гага -гийн удирдан зохион байгуулсан  тэмцлийн ачаар америкийн гей цэргүүд цэрэгт явах эрхтэй болсон билээ.
Лади Гага - "Үндэсний Тэгш Байдал"-ын өдөр дээр
ерөнхийлөгч Обама - д хандаж "Чи намайг сонсож байна уу ?" хэмээн хашгирч
"  Өнөөдөр цугласан залуу үеийнхэн миний урам зоригийг бадрааж байна. ЗАЛУУ ҮЕ - МИНИЙ ҮЕ ,
Бид бүгд энэ дэлхийд нэг замаар ирдэг. Бид бүгд энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэн шударга бус байдлыг зогсон таслах ёстой.  ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХҮН БОЛГОНД БАЙЛГАХ ЁСТОЙ.
Тэд энэ оронг эрх чөлөөтэй гэж хэлдэг.
Тэд энэ оронг шударга ёстой гэж хэлдэг. Гэтэл энэ оронд эрх тэгш, тэнцүү байдал байхгүй байна.
Обама чи намайг сонсож байгаа гэдгийг би мэдэж байна. Чи сонсож байна уу?
Бид чиний засгийн газар, удирдлага хүн болгонд тэгш байдлыг бий болгох хүртэл тэмцсээр байх болно. Бидэнд яг одоо өөрчлөлт хэрэгтэй байна.Бид шаардаж байна.
Бид энэ зүлгэн дээр бөөнөөрөө хэдэн цагаар ч хамаагүй зогсох болно.
Миний хувьд , маш олон гайхалтай гей фенүүдтэй эмэгтэй уран бүтээлчийн хувьд "ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ ДЭХЬ ЯМАР НЭГЭН ГЕЙ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ШҮЛЭГ, ДУУ , МӨР , ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ БОЛНО" Би та бүхэнд бүгдэнд нь хайртай. ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ БУРХАН ИВЭЭГ !" хэмээн яриагаа дуусгав.


No comments:

Post a Comment