2010-12-22

Зарим нэг ойлголтын талаар : Гей, леcби ,бисескуал, трансжендер




Бэлгийн чиг хандага – хүн өөроөсөө эсрэг хүйстэй,эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл татагдах
Гомосекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оортэйгээ ижил хүйстэй хүнд татагдах
Гетеросекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оөрөосоө эсрэг хүйстэй хүнд татагдах
Бисекс - хүний бэлгийн чн хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэ! хүний аль алинд татагдах
Лесбиян - эмэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эмэгтэй
Гей - эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй
Трансжендер - эрэгтэй төрсөн боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог




 1.  Төрсөн биений хүйс

Томоор хуваах юм бол 3 төрөл байгаа.
Эрэгтэй, эмэгтэй болон манин. Үүнийг биений секс гээд нэрлэчихье.
Эрэгтэй, эмэгтэй хүний тоо ойролцоогоор тэнцүү гээд бодоход, манин гэдэг нь хир их байдаг вэ?
Интерсекс сосайти гэдэг байгууллагын бичсэнээр бол, бэлэг эрхтэний ямар нэг байдлаар эр болон эм хүйсээс ялгаатай төрөлт 1,500-2,000 төрөлтөнд нэг тохиолддог гэнэ. 0.05% гэж бодох юм бол, Монголд 1,350 орчим манин хүн байх магадлалтай болж байна гэсэн үг.  Миний бодож байсанаас жоохон их юм шиг санагдаж байна.
Мэдээж манин гэлээ гэхэд, дотроо янз бүрийн шинж тэмдэгтэй болохоор алийг нь манайхан манин гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй юм.
Статистикаар, манин хүмүүсийн 0.1-0.2% нь хүйсээ солиулдаг (буюу, өөрийнхөө жинхэнэ хүйсэндээ тааруулдаг) юм байх.
Би бол биений хүйс гэдэг утгаараа эрэгтэй хүн. Гамбуушийг сайн мэдэхгүй юм, Энхриймаа, Анужин бол биений хүйс нь эрэгтэй байх.
2. Сэтгэлийн хүйс

Биений хүйснээс жоохон төвөгтэй…
Эрэгтэй, эмэгтэй, эр эм аль аль нь, эр ч биш эм ч биш, эр эм хоёрын дундуур буюу гуравдагч хүйс гэж хуваах юм уу даа.
Зиаг тэгвэл, транссекс гэдэг юу вэ гэхээр, өөрийнхөө төрсөн хүйс биш, эсрэг хүйсээ гэж өөрийгөө бодохыг хэлчих юм шиг байгаа юм.
Угаасаа эмнэлгийн ойлголт байсан бөгөөд, одоо ч гэсэн Францаас бусад улсад сэтгэл мэдрэлийн өвчиний нэг төрөл гэж үздэг гэсэн их сонирхолтой.
Жендер идентити дисордер буюу, хүйсээ андуураад ойлгочихсон гар гэх юм уу даа?
лол. Гэхдээ бүр багаасаа өөрийнхөө хүйсээ буруу хүйс байна гэж боддог хүмүүс их байдаг юм шиг байгаа юм.  Ихэнх транс хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг юм шиг байна лээ. *Би эрэгтэй эмэгтэй гэсэн 2 хүйс байдаг гэдгийг үгүйсгэж байгаа юм биш. Би зүгээр л буруу хүйстэй болоод төрчихсөн юм* гэсэн.
Тэгээд өвчин болохоор (?) хүнд хөнгөн хэлбэр байдаг юм шиг байгаа юм (лол)
Өөрийнхөө хүйсийг яаж ч байсан хүлээж чадахгүй нэгэн байхад, биений хүйстэйгээ эсрэг хүйсний бага зэрэг юм л байхад тэгээд болдог нэгэн бас байна гэх мэт.
Мэдээж, өвчин болохоор (?) эмчилдэг юм шиг байгаа юм.  Сэтгэлийг нь биш, биеийг нь.
Өөрийнх нь андуураад төрчихсөн биеийг нь өөрчлөх бол боломжтой ч, хүний сүнс, сэтгэлийг өөрчлөх гэдэг боломжгүй болохоор.  Даавар уух, эрхтэнийг нь өөрчлөх гэх мэтээр.
Мичиган Стэйт Юниверситигийн бичсэнээр трансжендэр байх магадлал, эрэгтэй болж төрсөн хүнд 1/2,000 – 1/80,000, эмэгтэй болж төрсөн хүнд 1/2,000-1/125,000 байдаг юм байх. Монголд тэгэхээр, 17-675 транс эмэгтэй (эрэгтэй төрсөн), 11-675 транс эрэгтэй (эмэгтэй төрсөн) байна гэсэн үг болно.  Санаснаас цөөхөн байсанд жоохон гайхав. Бодвол, үнэнгээсээ хүйсээ солиулах сонирхолтой хүмүүсийн тоо байж ч магадгүй.
Зиаг, энэ утгаараа Гамбууш, Энхриймаа нар бол трансжендэр / сэтгэлээрээ эмэгтэй болж таараад байх шиг байгаа юм.
Транссексуаль дотор мэдээж ижил хүйстэнээ сонирхох нэгэн ч тэр, эсрэг хүйсээ сонирхох нэгэн ч тэр байгаа.  Тэр эсрэг болон ижил хүйстэнээ сонирхох харьцаа нь ч гэсэн транс биш хүмүүстэй адилхан байдаг юм шиг байгаа юм. Олонх нь эсрэг хүйстэнээ, цөөнх нь ижил хүйстэнээ сонирхоно.  Миний л мэдэхийн, дааварын эмчилгээ хийлгээд хөх суулгасан харваас эмэгтэй хирнээ, эмэгтэй хүнд дуртай хүн л лав байдаг юм.
Зиаг тэгэхээр ямар ч байсан, сэтгэлийн хүйсээр нь бодох юм бол Гамбууш, Энхриймаа эд нар шулуун, биений хүйсээр нь бодох юм бол гомо болж таараад байх шиг байгаа юм.  Хүний бие, сэтгэл хоёрын алийг нь чухалчилж үзсэн нь дээр гэж бодож байна? Ямар ч байсан, эмчилгээ гэсэн утгаараа бол сэтгэлийг нь чухалчилдаг юм шиг байгаа юм…
3. Бэлгийн чиг баримжаа
Ямар хүнд бэлгийн утгаараа татагддаг вэ гэсэн ойлголт. Одоогоор тодорхойлолттой хүмүүс доорх маягтай юм шиг байгаа юм. Мэдээж, хүн болгон өөр бэлгийн чиг баримжаатай, харилцан хооронд нь салгаж ялгаж тодорхойлох хэцүү л дээ, гэхдээ яахав ялгавал нэг доодохорхуу юм шиг
- Гетеросекс (эсрэг хүйстэндээ татагдах) : Олонх. 100% шулуун бол арай бага ч гэсэн, ерөнхийдөө шулуун хүн бол нийт хүн амын 90-97% гэдэг юм шиг байлээ. Мэдээж тодорхой хэмжээгээр ижил хүйстэнээ сонирхох нэгэн байдаг учир, тодорхойлолтоосоо шалтгаалаад энэ тоо янз бүр болох байх
- Гомосекс (ижил хүйстэндээ татагдах) : 2 дахи олонхи. Хүн амын 3-5% гэх нь их байдаг юм шиг. 10% гэх нэгэн байдаг ч ай мэдэхгүй. Энэ талын статистик оруулах гэсэн урт болчихсон тул болив.
- Бисекс/ пансекс / полисекс (эсрэг болон ижил аль алинд татагдах / хүйснээс хамаарахгүйгээр татагдах / нэгээс олон хгүйсэнд татагдах – сүүлчийн 2 нь 2хон хүйс байдаггүй гэж боддог хүмүүсийн хэллэг) : Яаж тодорхойлохоос шалтгаалах байх. Гомосекс, гетеросекс гэж өөрийгөө үзэх хүмүүсийн тодорхой хувь нь энд хамрагдах байх. Полисексийн нэг төрөл гэвэл, жишээ нь тухайн хүн нь бүдүүн л байвал эрэгтэй эмэгтэй хамаагүй байх гэх мэт орж магадгүй л юм (тийм хүмүүс байдаг)
- Асекс (бэлгийн талаараа хүнд татагддаггүй, сээгэс хийхээс татгалздаг хүмүүс) – Хүн амын 1% гэдэг юм билээ.
- Помосекс – Дээрх ойлголтуудад багтахгүй бусад бэлгийн чиг хандлагууд.  Амьтанд татагдах, зарим төрлийн фетишүүд (амьгүй зүйлсэд сээгсийн талаар татагдах) гэх мэт энд орох байх.
- Метросексуаль – Энэ бэлгийн чиг баримж биш л дээ. Эрэгтэй хирнээ маягтай, эмэгтэй юм шиг юманд дуртай хүмүүс эднарыг заасан үг.  Тэр туфль өмсдөг баачланууд энэ ч байж магадгүй юм. Хүүхэмсэг хирнээ, хүүхэн шиг, тэгсэн хирнээ өөрийгөө эрэгтэй гэж үздэг гэх юм уу даа?
Зиаг зиаг баахан нуршчихлаа.
Амарханаар 1-2 ойлголтыг хялбарчилаад тодорхойлбол нэг иймэрхүү байх болов уу
- Шулуун эрэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эрэгтэй  3. татагддаг хүн нь эмэгтэй
- Шулуун эмэгтэй 1. Бие нь эмэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эрэгтэй
- Гомо 1. Бие нь эрэгтэй 2. сэтгэл нь эрэгтэй 3. татагддаг хүн нь эрэгтэй
- Лезби 1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эмэгтэй
- Транс эрэгтэй  1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эрэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох
- Транс эмэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох
Зиаг зиаг, ёстой хүн залхмаар урт юм бичлээ… Дараа арай сонирхолтой юм оруулья.
Дэлхийн улс улсын хүмүүсийн боожгооны хэмжээ ч юм уу. аль хотод гомо олон байдаг вэ гэдэг ч юм уу, өөр юу байж болох бол тэ?

No comments:

Post a Comment