Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

2011-07-03

My blog's stats is funny

Audiences
The most popular with:
Gender Age
Male 35-44
Male 45-54
Male 55-64 

My blog's top 10 countries are all asian countries except for United States. And the most popular with 35-64 ages.

2011-03-04

English based asian gay blogs

This summary is not available. Please click here to view the post.

2011-01-21

Хайрын шүлгүүд


"Залуус Эрүүл Мэнд Төв" ТББ аас "Гэгээн хайр"-ын баярт зориулсан "Хайрын шүлэг"-ийн уралдаанд шалгарсан бүтээлийг нийтлэж байна......

2011-01-19

Блогт админууд авна

 

 Блогт сонирхлоороо зураг, видео , порно , мэдээ кино болон юу хүссэнээ оруулдаг болмоор байна уу?

Мэдээнд ямар ч шаардлага энэ тэр  нээх сүрхий тавихгүй. Хэчнээн ч хүн байж болно. Хүсэж байвал www.blogger.com т бүртгүүлсэн мэйл хаягаа комментээр үлдээгээрэй.
Асуух зүйл байвал
 gaymongolia@yahoo.com 


 энэ хугацаанд би зөвхөн ганцаараа хөтөлдөггүй байсан. олон админууд байсан
мэдээ оруулж блогт хувь нэмрээ оруулж байсан 
gaymongolia =би
баавгай
munguug
unnamed11
mongolianmusic

зэрэг хүмүүст баярлалаа

Flash - Ихэр цэцэг - монголын анхны ЛГБТ хүмүүсийн эрхийн тухай дуу юу?



Монголын хамтлаг дуучид маш олон гей, лесиян хүмүүс байдаг . Даанч харамсалтай нь Флаш шиг зоригтой дуугарч чадсан нь цөөхөн.  Флаш хамтлагийн Ихэр цэцэгс дуу 3,4 жилийн өмнө олон нийтэд нэлээн хит дуу болж чадсан. Би л хувьдаа монголд ЛГБТ хүмүүсийг доромжилсон дуунууд сонсож байсан болохоос "Флаш - Ихэр цэцэгс" ээс өөр ингэж илэн далангүй , нийгмийн хардалтаас айлгүйгээр гей хүмүүсийг ойлгож чадсан , тэдний өмнөөс дуугарсан сайн дуу мэдэхгүй юм байна Өөр дуу байдаг бол коммент үлдээгээрэй. Гэхдээ бид нар ямар гэмт хэрэгтнүүд биш дээ , ер нь яагаад өөрсдийнхөө төлөө дуугарч болохгүй гэж? Татаж авах линкийг нь бас орууллаа.

2011-01-15

Эрхтэн томруулах дасгал (Монгол хэлээр) [онлайн ном]




Єєрийнхєє эрхтэнг жижиг гэж бодож явдаг залуустаа зориулан эрхтэн томруулах арга техник, дасгалуудыг Монгол хэл дээр eBook хэлбэрээр хvргэж байна. Энэ 25 хуудас бvхий номонд хэрхэн дасгалыг хийх талаар тайлбар, зургын хамт маш тодорхой бичсэн байгаа. Элдэв янзын эм тариа, мэс засал гэх мэт сєрєг vр дагвартай аргуудыг хэрэглэгж байхаар энэ дасгалын аргыг ашиглаад vзэх нь илvv vр дvнтэй гэж бодлоо, сонголтыг зєвхєн танд vлдээе.


2011-01-12

ЛГБТ хүмүүсийн 2011 оны хайрын зурхай

ХОНЬ

Халуун хайр дурлал таны хувьд шинэ зүйл биш. Танд бүх зүйл байнга ялах ёстой тоглоом мэт санагддаг ба хайр дурлалд ч мөн ялгаагүй. Харин 2011 он таныг энэ тоглоомондоо хэр сайныг шалгах болно. Хэрэв та хайр дурлалын харилцаанд байдаг бол та энэ холбооноосоо залхах нь таны түншлэлийн салбарт Сатурн гариг бүхэл жилдээ байхтай холбоотой. Энэ жил таны одоогийн байгаа харилцаанд нэлээд их өөрчлөлт ороход бэлэн байгаарай. Хэрэв хайрт тань таныг хэт бариад, өөрийгөө илэрхийлэх боломж өгөхгүй байгаа мэт санагдвал та харилцаагаа дуусгах ч магадлалтай. Гэхдээ энэ оны бартааг хайрттайгаа даван туулж чадвал таны хайр дурлал үнэхээр нандин гэдгийг та мэдрэх болно. Хэрэв ганц бие бол энэ он таны хувьд таны уулзаа, болзоо нэлээд тогтворжино, түүнд нь ч та баяртай байх болно. Сатурн гариг таны түншлэлийн салбарт байгаа тул та 2011 оныг ганц бие угтсан бол байдал хэвээр удаан үргэлжлэхгүй. Таны ордод Уран гариг 2011 оны 3-р сарын 11-нд орохтой хамт таны амьдрал гэнэтийн хайр дурлал, сэтгэл хөдлөм болзоо, урьд өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх боломж гэх мэт сонирхолтой явдлаар дүүрэн байна.

http://lgbtcentre.mn/ -аас авав

2010-12-27

Шинэ форум нээгдлээ - http://gaymongolia.mongolianforum.com/



http://gaymongolia.mongolianforum.com/
Шинэ форум нээлээ
Бүртгүүлэхдээ нууц дугаар чинь үсэг,тоо аль  аль нь оролцсон байх ёстой шүү.
Аватараа хүссэнээрээ сонгох боломжтой.
Майлээ идэвхжүүлэх шаардалагатай
Сонирхолтой дуртай сэдвүүдээрээ юм бичиж хариулт үлдээгээрэй.

2010-12-25

Барак Обама - "Гей хүмүүсийг цэрэгт явуулах" хуулийг дэмжлээ

1993 оноос хойш хэрэгжиж байгаа "Dont ask . Dont tell " хэмээх гей хүмүүсийг цэрэгт явуулахгүй байх тогтоолыг хүчингүй болгох шийдвэрт Барак Обама өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа. Өмнө нь америк цэргүүд бэлгийн чиг хандлагаа нуух шаардлагатай байсан бөгөөд харин одоо цэрэгт бэлгийн чиг хандлагаа олон нийтэд ил байлгах боломжтой болсон байна. 
Тэрээр хэлэхдээ " Өөрийн улс орноо хамгаалахын тулд манай эх орны хөвгүүд болон охид өөрийн амьдралаа дэнчин тавьдаг билээ. Тэдний хэн ч энэ эрхийг эдлэхгүй байж болохгүй" хэмээн хэлжээ.

2010-12-24

ЛГБТ төв 2010 ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА- аар шалгарав


 Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр боллоо. Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ жилийн баяраараа Монголд анх удаа “MIND AWARDS 2010” буюу оюун сэтгэлгээний оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Монголд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэхийг тулд “MIND AWARDS 2010”-г зохион байгуулав.
“MIND AWARDS 2010” хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан. Юун түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг шагнаж урамшууллаа. Хоёрдугаарт ямар нэг улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагад үлгэр дууриалал болохуйц алхам байлаа.    
Зохион байгуулагчдийн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон явуулна гэдгээ амлаж байсан юм.

ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА
Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой тэмцэж байгаагийн нь төлөө ЛГБТ (лесби, гей,бисексуаль, трансжендер) төв байгууллагыг оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар шалгаруулан өргөмжиллөө.


Cамурай нар ижил хvйстэнтэйгээ явалдах үзэгдлийг жинхэнэ эр хүний хийдэг ажил гэж үздэг байжээ

 Эртний Японы самурай нарын дунд “сюдо” хэмээх vйлдэл нилээд нэр хvндтэй, єргєн тархсан байжээ. Эх орныхоо тєлєє vхэхэд бэлэн, зориг, vнэнч зан хоёроосоо жигvvр хийсэн жинхэнэ эртний япон эрийн бэлэгдэл болсон самурай нарын дунд ижил хvйстэнтэйгээ явалдах vзэгдэл тvгээмэл байсныг “сюдо” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Тэд залуухан самурай эр, нас тогтсон туршлагатай самурай хоёрын хоорондох бэлгийн харилцаа нь шинэхэн суралцагчдад (залуухан самурайд) бусдыг хvндлэх сэтгэл, шудрага vнэнч байдал, аливаа юмны гоо сайхныг олж мэдрэх бэлгийн мэлмийгээ нээх зэрэгт нь тулс болдог гэж vздэг байж. Тvvнчлэн сюдо буюу самурайчуудын дундах ижил хvйстэнтэйгээ энгэр зєрvvлэх vзэгдэл нь эмэгтэй хvнийг хайрлах сэтгэлийг vгvй хийх зорилготой байжээ. Учир нь тэр vеийн тулааны урлагийнхан нь эмэгтэй хvний хайр сэтгэл, vзэсгэлэн гоо гэдэг бол баатар эрийн мохошгvй зvрх сэтгэлийг зєєлрvvлж, єрєвч уярамтгай болгодог муу талтай гэж vздэг байсан аж.

2010-12-23

Eminem : ижил хүйстэн хүмүүс гэрлэх эрхтэй

Маршалл Матэрз буюу бидний дуудаж заншсан Эминем бол орчин үеийн рэп хөгжмийн шилдэг уран бүтээлч болохыг түүний "The Slim Shady LP" 1999, "The Marshall Mathers LP" 2000, "The Eminem Show" 2002 ба "Encore" 2004 гарсан даруйдаа зөвхөн АНУ-д 30 гаруй сая хувь борлуулагдсан байдал гэрчилнэ.
Рэп гэхээр хар залуус санаанд ордог ч хар залуусаас та нараас хэн нь хамгийн шилдэг вэ гэвэл тэд дуу нэгдэн Эминем гэж хариулдаг. 50 Cent түүнд өөрийн шинэ дуу болгоноо сонсгож саналыг нь авдаг хэвээр. 

2010-12-22

Зарим нэг ойлголтын талаар : Гей, леcби ,бисескуал, трансжендер




Бэлгийн чиг хандага – хүн өөроөсөө эсрэг хүйстэй,эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл татагдах
Гомосекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оортэйгээ ижил хүйстэй хүнд татагдах
Гетеросекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оөрөосоө эсрэг хүйстэй хүнд татагдах
Бисекс - хүний бэлгийн чн хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэ! хүний аль алинд татагдах
Лесбиян - эмэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эмэгтэй
Гей - эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй
Трансжендер - эрэгтэй төрсөн боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог

2010-12-10

Гей гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг орнууд


Хайртай хүнээ хайрлаж, тэр хүнээрээ өөрийгөө хайрлуулах шиг сайхан зүйл энэ хорвоод байхгүй билээ. Дэлхий дээр  өөртэйгээ ижил хүйстэй хүмүүсийг хайрлаж , түүнтэйгээ бусад ямар ч хосуудаас дутахааргүй аз жаргалтай амьдардаг хэдэн сая сая хүмүүс байдаг.  Тэгвэл Гей гэрлэлтийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрдөг маш олон орнууд байдаг. Монголд бол гэрлэнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ монгол гей хүмүүст Канад улсын иргэн болж чадах юм бол хоорондоо хууль ёсны гэр бүл болох боломжтой юм байна. Канад нь хүний эрх чөлөө , тэгш байх эрхийг маш хүндэтгэдэг орон бөгөөд гадаад улсын иргэд хэрвээ гей, лесби бол тухайн улсдаа дуртайяа элсүүлж авдаг гэнэ.

2010-12-01

Дэлхийд алдартай гей , ижил хүйстэн хүмүүс

Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг  байна. Энэ дундаа гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах,  гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй,  эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагддаг.  Дэлхийд олон алдартай ижил хүйстэн хүмүүс байдаг. Ижил хүйстэн буюу Gay  /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо  гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг  гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй  хүнд сэтгэл татаггддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн  тэрбээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо  гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр  дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж.

Поп од Ricky Martin ижил хүйстэн буюу гей гэдгээ зарлалаа


Порто Рико гаралтай дуучин  Ricky Martin 1999 оноос хойш урлагт хөл тавьснаасаа 11 жилийн дараа буюу 2010.3.26 -нд албан ёсоор гей буюу эрэгтэй хүн сонирхдог гэдгээ зарлажээ. Тэрээр өөрийн албан ёсны сайт болох www.rickymartinmusic.com -доо ''би гей  гэдгээ бахархалтайгаар зарлаж байна, би бол маш азтай гей залуу юм. Би гей болж төрснөөрөө огтхон ч харамсдаггүй, би энийгээ олон нийтэд зарлаагүйн шалтгаан нь миний урлагийн кареерт сөргөөр нөлөөлж магадгүй байсан юм" гэжээ. Тэрээр нийтдээ 60 гаруй сая хувь CD зарсан бөгөөд billboard ийг "Livin' La Vida Loca" , "She bangs" зэрэг олон дуунуудаараа тэргүүлж байжээ.  Тэрээр мөн 2 ихэр хүүхдийн эцэг юм.