Showing posts with label гадаад мэдээ. Show all posts
Showing posts with label гадаад мэдээ. Show all posts

2011-06-03

2 аав , 1 хүүхэдтэйгээ Венецид


Поп дуучин Элтон Жон болон түүний хамтран амьдрагч Дэвид Фуниш нарын хүү одоо таван сартай билээ. Тэд хүүгээ Зачари Жексон Левон Фуниш-Жон гэж нэрлэсэн  ба “Бид маш аз жаргалтай байгаа. Зачари эрүүл саруул, маш сайн байгаа. Бид түүний эцэг болсондоо тун баяртай байна” гэж шинэ аавууд нэгэн ярилцалгандаа хэлжээ. Саяхан хосууд хүүтэйгээ Венецид амрахаар явж байхад нь энэхүү зургийг даржээ. Сонирхуулахад бяцхан хүүгийн загалмайлсан эх нь Lady gaga болжээ.

2011-04-01

Ricky Martin эхний шагналаа гардан авлаа.

дуучин Рики Мартин Нью-Йоркт болсон GLAAD Media Awards буюу ижил хүйстнүүдийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, шагнал гардуулдаг ёслолд оролцжээ. GLAAD Media Awards нь 22 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд энэ жил гол шагналаа Рики Мартинд олгосон юм. Шагнал гардсаныхаа дараа нэрт дуучин “Би бэлгийн чиг баримжаагаа зарлан хэлснээр эрх чөлөөтэй л болох гэсэн юм. Тэгээд ч хэлснийхээ дараа үнэхээр эрх чөлөөтэй болж чадсан” гэж тайзан дээрээс хэлжээ. Рики Мартин өнгөрсөн жилийн гуравдугаар сард ижил хүйстнээ сонирхогч гэдгээ анх удаагаа албан ёсоор зарласан билээ.
source: gay.mn

2011-03-13

Шведийн алдарт хөл бөмбөгчин Anton Hysen гей гэдгээ зарлажээ

 Anton Hysen нь Liverpool болон Fiorentina ийн од Glenn Hysen ийн хүү бөгөөд бас Шведийн үндэсний шигшээд тоглодог юм. Тэрээр Offside Today сэтгүүл өгсөн ярилцлагандаа  "Би 20 настай. Би бол хөл бөмбөгчин бас гей. Хөлбөмбөг тоглоход миний охид эсвэл хөвгүүдэд дуртай байх нь асуудал биш. Энэ миний кареерт нөлөөлнө гэдгийг мэдэж байна. Дасгалжуулагч хөлбөмбөгчид , бусад хүмүүс юу хүссэнээрээ намайг дуудаж болно . Энэ бол тэдний асуудал болохоос минийх биш" гэв

2011-03-06

Данийн гей порно од поп урлагт хүчээ үзнэ



Ricky Martin, Adam lambert гэх мэт олон гей дуучин одууд дэлхийд байдаг билээ. Харин энэ удаа Данийн гей порно од Carsten Andersson маш олон киногоороо аль хэдийнээ Европт алдартай болсон бөгөөд түүний дебют сингл "Fun " нь Scandinavia ийн хит 10 чартад орсон байна . Тэрээр хэлэхдээ хэрвээ би кинонд тоглоогүй байсан бол зүгээр л нэг дуу дуулдаг хэн ч сонсохгүй нэгэн байх байсан , порно кинонд тоглосноор миний дуу олон хүний анхааралд өртөж байна гэжээ.Цааш унших гэдгийг нь дарж сонсон уу? Улсаа төлөөлж Eurovsion д бас энэ дуугаараа оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж.

2011-02-21

Lady Gaga - Born This Way /Бий ийм л замаар төрсөн/

 Түүний 2011 оны 2,7 гарсан шинэ сингл болох "Born this way"  буюу "би ийм л замаар төрсөн" хэмээх дуу нь ЛГБТ хүмүүсийн эрхийн асуудлыг хөндсөн дуу болжээ.
I'M BEAUTIFUL IN MY WAY
'CAUSE GOD MAKES NO MISTAKES
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY
DON'T HIDE YOURSELF IN REGRET
JUST LOVE YOURSELF AND YOU'RE SET
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY


No matter gay, straight or bi
lesbian, transgendered life
I'm on the right track, baby
I was born to survive

Би өөрийнхөө замаар үзэсгэлэнтэй
Учир нь бурхан ямар ч алдаа гаргадаггүй
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн
Өөртэй харамсч өөрийгөө битгий нуу

Зүгээр л өөрийгөө хайрла
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн


Гей страйт, эсвэл би
Лесбиян трансжендер амьдралтай байсан ч
Би зөв замдаа байна хонгор минь
Би энэ хорвоод амьдрах гэж л төрсөн. /Цааш унших гэдгийг дарж сонсоно уу/

2011-01-28

Lady gaga ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч | видео бичлэг

Lady gaga сенатор John Mccain -ий гаргасан “гей,лесби хүмүүсийг цэрэгт явуулахыг хориглосон” шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичлэгийг 2010.09.17-нд youtube сайтанд тавьсан даруйдаа маш богинохон хугацаанд дэлхий даяар сенсааци тарьжээ.  Энэхүү бичлэгэн дээр  Lady Gaga сенатор John Mccain руу утсаар холбогдох гэж оролдох боловч сенатор утсаа авсангүй.  Тэрээр хэлэхдээ "америкийн иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой,  та бидний хайртай нөхөр, эхнэр, хүүхэд, охин, хүүг дайнд авч явсан , Америкийн төлөө эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгон цэрэгт явах эрхтэй . Бидний шашин шүтлэг арьс өнгө бэлгийн чиг баримжаа ямар байх нь чухал биш ,эх орноо гэсэн сэтгэлтэй америк иргэн бүр цэрэгт явах эрхтэй" гэж үзэж байгаа ажээ.

 Тэрээр Alejandro хэмээх дуундаа гей цэргүүдийн имажийг бүрдүүлж , олон нийтэд гей хүмүүсийг таниулж өгсөн юм.Маш олон ЛГБТ жагсаал цуглаанд оролцож,зохион байгуулж байсан.Түүний этгээд сонин өвөрмөц хувцаслалт, зан авир нь би бусад хүмүүс шиг байх албагүй , Бусдаад өөр байх бол зүгээр гэсэн санааг илэрхийлдэг аж. Түүний өмсөж байсан махан даашинз ч үүнтэй холбоотой.

Мөн түүний 2011 оны 2,7 гарах шинэ сингл болох "Born this way"  буюу "би ийм л замаар төрсөн" хэмээх дуу нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу болох аж.
I'M BEAUTIFUL IN MY WAY
'CAUSE GOD MAKES NO MISTAKES
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY

DON'T HIDE YOURSELF IN REGRET
JUST LOVE YOURSELF AND YOU'RE SET
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY


Би өөрийнхөө замаар үзэсгэлэнтэй
Учир нь бурхан ямар ч алдаа гаргадаггүй
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн

Өөртэй харамсч өөрийгөө битгий нуу
Зүгээр л өөрийгөө хайрла
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн


2011-01-26

Анхны трансжендер топ модел Lea T



Хамгийн анхны трансжендер топ модел Lea T сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалж байна. Тэрбээр Lurve сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд зургаа авахуулсан ба тун сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний зургийг оддын гэрэл зурагчин Carlotta Manaigo авсан ба стилистээр нь Maher Jridi ажилласан байна.

Харин түүнийг өмссөн гоёмсог цагаан торон даашинзыг францын Givenchy брэндийн загвар зохион бүтээгчид урласан ба тус брэндийн ирэх оны шинэ колекцийн нүүр царайгаар Lea T ажиллаж магадгүй гэнэ.

Бразилийн супермодел тэрбээр өнгөрсөн сард Vogue сэтгүүлийн хуудаснаа нүцгэн зургаа авахуулж байсан юм. Тэрбээр энэхүү зургаа бүх трансжендер хүмүүсийн өмнөөс нийгэмд хандан илгээж буй “бид та нараас өөр биш” гэсэн мессеж хэмээн тодорхойлсон юм.

2011-01-21

Elton John болон David Furnish нар хүүхэдтэй болжээ





Алдартай хосууд маань 12 жил харилцаатай байсны эцэст Elton 63 насандаа David Furnish  48 насандаа ийнхүү хүүхэдтэй болжээ. Elton John бол энэ хүүгийн биологийн эцэг нь юм байна. Түүний үрийг эмэгтэй хүнд суулган ийнхүү хосууд хүүхэдтэй болжээ. Энэ зургаа Британийн Ok Сэтгүүлд өчигдөрхөн тавиулжээ.

2011-01-12

John Amaechi - NBA -ийн хамгийн анхны өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан тоглогч

Англи гаралтай америк сагсан бөмбөгч бөгөөд 2007 онд "Man in the middle" номыг гаргаж байхдаа өөрийгөө анх ижил хүйстэн гэдгээ зарлаж байжээ.1995 онд "Cleveland Cavalries "  багт орж 1999 онд "Orlando Magic" . 2000 онд "Los angelos Lakers" зэрэг багт тоглож байсан алдартай сагсчин юм.

2010-12-25

Барак Обама - "Гей хүмүүсийг цэрэгт явуулах" хуулийг дэмжлээ

1993 оноос хойш хэрэгжиж байгаа "Dont ask . Dont tell " хэмээх гей хүмүүсийг цэрэгт явуулахгүй байх тогтоолыг хүчингүй болгох шийдвэрт Барак Обама өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа. Өмнө нь америк цэргүүд бэлгийн чиг хандлагаа нуух шаардлагатай байсан бөгөөд харин одоо цэрэгт бэлгийн чиг хандлагаа олон нийтэд ил байлгах боломжтой болсон байна. 
Тэрээр хэлэхдээ " Өөрийн улс орноо хамгаалахын тулд манай эх орны хөвгүүд болон охид өөрийн амьдралаа дэнчин тавьдаг билээ. Тэдний хэн ч энэ эрхийг эдлэхгүй байж болохгүй" хэмээн хэлжээ.

2010-12-23

Eminem : ижил хүйстэн хүмүүс гэрлэх эрхтэй

Маршалл Матэрз буюу бидний дуудаж заншсан Эминем бол орчин үеийн рэп хөгжмийн шилдэг уран бүтээлч болохыг түүний "The Slim Shady LP" 1999, "The Marshall Mathers LP" 2000, "The Eminem Show" 2002 ба "Encore" 2004 гарсан даруйдаа зөвхөн АНУ-д 30 гаруй сая хувь борлуулагдсан байдал гэрчилнэ.
Рэп гэхээр хар залуус санаанд ордог ч хар залуусаас та нараас хэн нь хамгийн шилдэг вэ гэвэл тэд дуу нэгдэн Эминем гэж хариулдаг. 50 Cent түүнд өөрийн шинэ дуу болгоноо сонсгож саналыг нь авдаг хэвээр. 

Лади Гага - "Хөгжмийн ертөнц дэхь ямар нэгэн гей хүмүүсийн эсрэг дуу, шүлэг, мөр, үйлдлийг таслан зогсоох болно" | видео бичлэг



Лади Гага - ЛГБТ хүмүүсийн эрхийг идэвхтэй хамгаалагч 
Алдарт дуучин маань өөрийгөө бисескуал гэдгээ аль хэдийн зарлаад байгаа бөгөөд  Лади гага -гийн удирдан зохион байгуулсан  тэмцлийн ачаар америкийн гей цэргүүд цэрэгт явах эрхтэй болсон билээ.
Лади Гага - "Үндэсний Тэгш Байдал"-ын өдөр дээр
ерөнхийлөгч Обама - д хандаж "Чи намайг сонсож байна уу ?" хэмээн хашгирч
"  Өнөөдөр цугласан залуу үеийнхэн миний урам зоригийг бадрааж байна. ЗАЛУУ ҮЕ - МИНИЙ ҮЕ ,
Бид бүгд энэ дэлхийд нэг замаар ирдэг. Бид бүгд энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэн шударга бус байдлыг зогсон таслах ёстой.  ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХҮН БОЛГОНД БАЙЛГАХ ЁСТОЙ.
Тэд энэ оронг эрх чөлөөтэй гэж хэлдэг.
Тэд энэ оронг шударга ёстой гэж хэлдэг. Гэтэл энэ оронд эрх тэгш, тэнцүү байдал байхгүй байна.
Обама чи намайг сонсож байгаа гэдгийг би мэдэж байна. Чи сонсож байна уу?
Бид чиний засгийн газар, удирдлага хүн болгонд тэгш байдлыг бий болгох хүртэл тэмцсээр байх болно. Бидэнд яг одоо өөрчлөлт хэрэгтэй байна.Бид шаардаж байна.
Бид энэ зүлгэн дээр бөөнөөрөө хэдэн цагаар ч хамаагүй зогсох болно.
Миний хувьд , маш олон гайхалтай гей фенүүдтэй эмэгтэй уран бүтээлчийн хувьд "ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ ДЭХЬ ЯМАР НЭГЭН ГЕЙ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ШҮЛЭГ, ДУУ , МӨР , ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ БОЛНО" Би та бүхэнд бүгдэнд нь хайртай. ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ БУРХАН ИВЭЭГ !" хэмээн яриагаа дуусгав.

2010-12-10

Гей гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг орнууд


Хайртай хүнээ хайрлаж, тэр хүнээрээ өөрийгөө хайрлуулах шиг сайхан зүйл энэ хорвоод байхгүй билээ. Дэлхий дээр  өөртэйгээ ижил хүйстэй хүмүүсийг хайрлаж , түүнтэйгээ бусад ямар ч хосуудаас дутахааргүй аз жаргалтай амьдардаг хэдэн сая сая хүмүүс байдаг.  Тэгвэл Гей гэрлэлтийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрдөг маш олон орнууд байдаг. Монголд бол гэрлэнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ монгол гей хүмүүст Канад улсын иргэн болж чадах юм бол хоорондоо хууль ёсны гэр бүл болох боломжтой юм байна. Канад нь хүний эрх чөлөө , тэгш байх эрхийг маш хүндэтгэдэг орон бөгөөд гадаад улсын иргэд хэрвээ гей, лесби бол тухайн улсдаа дуртайяа элсүүлж авдаг гэнэ.

2010-12-01

Поп од Ricky Martin ижил хүйстэн буюу гей гэдгээ зарлалаа


Порто Рико гаралтай дуучин  Ricky Martin 1999 оноос хойш урлагт хөл тавьснаасаа 11 жилийн дараа буюу 2010.3.26 -нд албан ёсоор гей буюу эрэгтэй хүн сонирхдог гэдгээ зарлажээ. Тэрээр өөрийн албан ёсны сайт болох www.rickymartinmusic.com -доо ''би гей  гэдгээ бахархалтайгаар зарлаж байна, би бол маш азтай гей залуу юм. Би гей болж төрснөөрөө огтхон ч харамсдаггүй, би энийгээ олон нийтэд зарлаагүйн шалтгаан нь миний урлагийн кареерт сөргөөр нөлөөлж магадгүй байсан юм" гэжээ. Тэрээр нийтдээ 60 гаруй сая хувь CD зарсан бөгөөд billboard ийг "Livin' La Vida Loca" , "She bangs" зэрэг олон дуунуудаараа тэргүүлж байжээ.  Тэрээр мөн 2 ихэр хүүхдийн эцэг юм.