Showing posts with label Гей монгол. Show all posts

2011-02-10

Mongolian gay funny clip??? Дурсамж - Тоохгүй шүү

Энэ клипний утга санаа нь хамгийн сүүлд нь тодорхой болно.
2 найз нь нэг найздаа хүүхэн олж өгөхийг хичээх боловч , хамгийн сүүлд нь найзад нь эрэгтэй хүн таалагддагийг мэднэ . Эцэс сүүлд нь найз нь гей болж таарна. Лол

2011-01-25

Люмино Бажи - Үнэн үү ток шоу

Энэ шоун дээр хөөрхий муу Бажи гаас маань "Чи эрэгтэй хүн сонирхдог юмуу? .Чи хамтлагийнхаа залууд сайн байсан юмуу ? Чи гаж донтой юм уу?" гээд л асуугаад нүүрийг нь улаалгаад байх юм даа. Бажи ч хэлэх үггүй өөр сэдэв рүү хазайгаад л эсвэл үгүйсгээд л байх юм. Зайлуул, За за тэгээд та нар өөрсдөө үзэцгээ!

2011-01-19

Flash - Ихэр цэцэг - монголын анхны ЛГБТ хүмүүсийн эрхийн тухай дуу юу?

Монголын хамтлаг дуучид маш олон гей, лесиян хүмүүс байдаг . Даанч харамсалтай нь Флаш шиг зоригтой дуугарч чадсан нь цөөхөн.  Флаш хамтлагийн Ихэр цэцэгс дуу 3,4 жилийн өмнө олон нийтэд нэлээн хит дуу болж чадсан. Би л хувьдаа монголд ЛГБТ хүмүүсийг доромжилсон дуунууд сонсож байсан болохоос "Флаш - Ихэр цэцэгс" ээс өөр ингэж илэн далангүй , нийгмийн хардалтаас айлгүйгээр гей хүмүүсийг ойлгож чадсан , тэдний өмнөөс дуугарсан сайн дуу мэдэхгүй юм байна Өөр дуу байдаг бол коммент үлдээгээрэй. Гэхдээ бид нар ямар гэмт хэрэгтнүүд биш дээ , ер нь яагаад өөрсдийнхөө төлөө дуугарч болохгүй гэж? Татаж авах линкийг нь бас орууллаа.

2011-01-16

"Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалтыг зогсооё"

ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.
­­html хаягаар мэдээлнэ.

Нандиагийн ток шоу | Анараа болон Отгонбаатар | нэвтрүүлэг HIGH QUALITY

2010 оны 11-р сарын 20-нд гарсан Нандиагийн ток шоу бүхлээрээ. Энэхүү нэвтрүүлгийг үнэхээр сайхан найруулж хийсэн Нандиа, Золоо хоёртоо, мөн "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" кампанит ажлыг дэмжин, NTV телевизтэй хамтран ажиллах боломжийг олгосон телевизийн захирал Уламбадрахдаа маш их баярлалаа. "Нандиагийн ток шоү" маш мэдрэмжтэй, биднийг байгаагаар нь, хүн талаас нь гаргаж чадсан, бугшсан хүнд хэцүү бүгдийг мөн ярилцсан нэвтрүүлэг байлаа. Мөн Нандиадаа шилдэг ток шоуны эзнээр тодорч, 2010 оны "Алтан Шонхор" шагнал хүртсэнд нь ЛГБТ олон нийтийн зүгээс бөөн бөөн баяр хүргэж байна!
www.lgbtcentre.mn

2011-01-08

Монголын царайлаг банди нар гэнэ

За шинэ админ миний бие та нарын амрыг эрье! Энэ видео слайдшоу - г youtube  -ээс оллоо. Та нар үзээд сэтгэгдлээ бичнэ биз. Шинэ админ нь арай өөр төрлийн залуусын тухай бичих болно.

2010-12-30

Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтыг зогсооё! | видео бичлэг

ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.
­html хаягаар мэдээлнэ.

2010-12-29

Нандиагийн ток шоу -Монголын хамгийн анхны ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн монгол бүсгүй Анараа болон Отгонбаатар нар орж ярилцлаа | нэвтрүүлэг

ЛГБТ төв нь 2010 оны  Монголын "Хүний эрх чөлөөний тэмцэгч байгууллага" -аар шалгарсан юм. Анараа бол Канад улсад хамгийн анхны ижил хүйстэнгээ гэрлэсэн монгол бүсгүй юм.

2010-12-18

youtube -д нэг монгол охин гей хүмүүсийн талаар юу гэж боддогоо ярьж байна

Гей хүмүүсийн талаар зөв үзэл бодолтой хүмүүс олон байдаг юм байна.

2010-12-01

Монгол гей залуус ярьж байна

"Гей хүмүүсийг ялгавран гадуурхахыг зогсооё" аяны видео

ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.­html хаягаар мэдээлнэ.