Showing posts with label ойлголт. Show all posts
Showing posts with label ойлголт. Show all posts

2011-01-26

За Баавгай гуай гэж хэн бэ?


 Миний бодлоор хүн болгон бэлгийн чиг баримжаагаа анх төрөхдөө л олж авдаг байх яг л зарим хүн солгой гараараа бичдэг шиг. Үүнтэй адил хүн бүр өөр өөр хүсэл сонирхолтой түүнийгээ амьдралаас хайдаг биз, жишээлбэл гэй хүмүүсийн хувьд зарим нь эмэгтэйлэг (feminine) байхыг хүсдэг, эмэгтэй хүн шиг хувцаслаж, зан авирийг нь дуурайхыг хүсдэг, тэднийг shemale, crossdressing, twinkle, queen, гэх мэтээр нэрэлдэг.Харин эсрэгээрэй эрэгтэйлэг (masculine) байхыг хүсдэг гэй хүмүүс байна аа. Тэдгээр хүмүүсийн хувьд булчинлаг, хүчирхэг, эршүүд, үсэрхэг байхыг илүүд үзнэ, тэднийг л BEAR гэж тодорхойлоод байх шиг байгаа юм даа. За бас болоогүй ээ дотор оо бас хэд хэдэн төрлөөр хуваагдаад байгаан. жишээ нь  Chubby bear, Bear, Cub. Teddy bear, Muscle bear, Chaser, Admirer, Daddy bear, Leather bear
Хэрэв ээ жин ихтэй лагс том биетэй тарган бол Chubby голдуу 130 кг-с дээш байна даа. Bear  арай туранхай гэхдээ махлаг булчинлаг том биетэй голдуу өтгөн үсэрхэг байдаг, мммммм сайхан амьтад даа.

Cub нь залуу бага намхан тагдгар яг л бамбарууш шиг харин арай жижигхэнийг  нь Teddy bear гэнэ.Булчинлаг гэхдээ годуу өөхгүй яргай булчинлаг нь Muscle bear юм. Chaser нь махлаг тарган гэхдээ үсэрхэг биш харин Admirer нь туранхай үсэрхэг биш бна. бас савхин хувцас, дүрэмт хувцас өмсөх дуртай Leather bear гэж байна аа. Зак Daddy bear -г ойлгож байгаа биз дээ  :-)
Ингэж хуваах нь хүн бүр өөрийгөө зөв таниж ойлгоход илүү тус төхөм болдог юм болов уу гэж бодсон шүү. За тэгээд та гэй тарган бүдүүн үсэрхэг бол санаа зовох хэрэггүй тань шиг хүнд дуртай, хайрлахыг хүсдэг хүмүүс сая саяаараа дэлхий дээр бий шүү...

http://bearmongolia.blogspot.com/ -аас авав






2011-01-21

Зарим нэг англи нэр томьёоны монгол утгууд


толь бичгийн утгууд

Gay - Ижил хүйстэн
Lesbian - Ижил хүйстэн эмэгтэй
Transgender - 2 хүйстэн, манин
Bisexual - бисексуал (ижил болон эсрэг хїйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хїн)
Homosexual -Ижил хүйсний
homophobe - ижил хүйстнийг үзэн ядагч
fag / faggot/ - ижил хүйстэн хүмүүсийг доромжилсон утгатай
Active - идэвхтэй / хийгч /
passive - идэвхгүй / хийлгүүлэгч/
universal -олон талын
top -дээр
bottom - доор

2011-01-01

Гомосекс - Гей - Ижил Хүйстэн гэж юу вэ? Википедиа

Гомосекс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Гомосекс гэдэг нь, хүний бэлгийн чиг хандлагын нэг бөгөөд ихэвчлэн ижил хүйсийхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг заасан бэлгийн баримжааны нэг юм. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн буюугей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүд буюу лесбиян (Lesbian) хэлнэ.

2010-12-22

Зарим нэг ойлголтын талаар : Гей, леcби ,бисескуал, трансжендер




Бэлгийн чиг хандага – хүн өөроөсөө эсрэг хүйстэй,эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл татагдах
Гомосекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оортэйгээ ижил хүйстэй хүнд татагдах
Гетеросекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оөрөосоө эсрэг хүйстэй хүнд татагдах
Бисекс - хүний бэлгийн чн хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэ! хүний аль алинд татагдах
Лесбиян - эмэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эмэгтэй
Гей - эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй
Трансжендер - эрэгтэй төрсөн боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог