2011-01-30
"Hello My Love" - Korean gay film | "Сайнуу Миний Хайр" Солонгосын гей уран сайхны кино [english subtitles]
Hyo-jeong (Jo An) works at a radio station as a scenario writer and DJ. Her boyfriend of ten years Won-jae (Min-seok Oh), promised to marry after he returns from his studies in France. When Won-jae returns to Korea he brings along another man named Dong-hwa (Sang-wook Ryu). Hyo-jeong then discovers Won-jae and Dong-hwa’s relationship is more than platonic.
Tags:
video movies
2011-01-28
Lady gaga ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч | видео бичлэг
Тэрээр Alejandro хэмээх дуундаа гей цэргүүдийн имажийг бүрдүүлж , олон нийтэд гей хүмүүсийг таниулж өгсөн юм.Маш олон ЛГБТ жагсаал цуглаанд оролцож,зохион байгуулж байсан.Түүний этгээд сонин өвөрмөц хувцаслалт, зан авир нь би бусад хүмүүс шиг байх албагүй , Бусдаад өөр байх бол зүгээр гэсэн санааг илэрхийлдэг аж. Түүний өмсөж байсан махан даашинз ч үүнтэй холбоотой.
Мөн түүний 2011 оны 2,7 гарах шинэ сингл болох "Born this way" буюу "би ийм л замаар төрсөн" хэмээх дуу нь ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу болох аж.
I'M BEAUTIFUL IN MY WAY
'CAUSE GOD MAKES NO MISTAKES
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY
DON'T HIDE YOURSELF IN REGRET
JUST LOVE YOURSELF AND YOU'RE SET
I'M ON THE RIGHT TRACK BABY
I WAS BORN THIS WAY
Би өөрийнхөө замаар үзэсгэлэнтэй
Учир нь бурхан ямар ч алдаа гаргадаггүй
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн
Өөртэй харамсч өөрийгөө битгий нуу
Зүгээр л өөрийгөө хайрла
Би зөв замдаа байна хонгор минь
Би ийм л замаар төрсөн
Tags:
video movies,
гадаад мэдээ
2011-01-27
Сумогийн тэмцээн | манга
Утга санааны хувьд
Багаасаа цугтаа найзалдаг байсан 2 найзын тухай гарна. Тэр 2уулааа сумо болох бөгөөд бие биедээ хайр сэтгэлтэй байна. Нэг нь эцэг эхийнхээ шахалтаар сумо болж , удам угсаагаа залгамжлуулахын тулд Юри гэдэг охинтой гэрлэхээр болно. Харин түүний найз залуу сумо нь үүнд маш их уурлана. Түүний хуримын өмнө 2 эрэгтэй сумо маань үнсэлцэж байгаад сүйт бүсгүйдээ баригдана. Сүйт бүсгүй ч гэсэн би өөр хүнд хайртай байсан гэдгээ хэлээд өөр хүнтэй гэрлэдэг. Хэдэн жилийн дараа Юри гэрлэсэн залуутайгаа , тэр 2 дээр очиж найзууд болцгоодог:
Tags:
manga
Нууц амрагууд /англи хэлээр/ | манга
Сонирхолтой манга буюу комикуудыг англи хэлээр хүргэж байна. Ихэнх нь англиар ойлгох байх гэж найдаж байгаа шүү. Ойлгохгүй бол толь бичиг ашиглаарай.
Монгол хэл рүү орчуулья гэж бодож байвч үнэхээр цаг зав байхгүй нь ээ Sorry!
тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэй
Tags:
manga
2011-01-26
За Баавгай гуай гэж хэн бэ?
Миний бодлоор хүн болгон бэлгийн чиг баримжаагаа анх төрөхдөө л олж авдаг байх яг л зарим хүн солгой гараараа бичдэг шиг. Үүнтэй адил хүн бүр өөр өөр хүсэл сонирхолтой түүнийгээ амьдралаас хайдаг биз, жишээлбэл гэй хүмүүсийн хувьд зарим нь эмэгтэйлэг (feminine) байхыг хүсдэг, эмэгтэй хүн шиг хувцаслаж, зан авирийг нь дуурайхыг хүсдэг, тэднийг shemale, crossdressing, twinkle, queen, гэх мэтээр нэрэлдэг.Харин эсрэгээрэй эрэгтэйлэг (masculine) байхыг хүсдэг гэй хүмүүс байна аа. Тэдгээр хүмүүсийн хувьд булчинлаг, хүчирхэг, эршүүд, үсэрхэг байхыг илүүд үзнэ, тэднийг л BEAR гэж тодорхойлоод байх шиг байгаа юм даа. За бас болоогүй ээ дотор оо бас хэд хэдэн төрлөөр хуваагдаад байгаан. жишээ нь Chubby bear, Bear, Cub. Teddy bear, Muscle bear, Chaser, Admirer, Daddy bear, Leather bear
Хэрэв ээ жин ихтэй лагс том биетэй тарган бол Chubby голдуу 130 кг-с дээш байна даа. Bear арай туранхай гэхдээ махлаг булчинлаг том биетэй голдуу өтгөн үсэрхэг байдаг, мммммм сайхан амьтад даа.
Cub нь залуу бага намхан тагдгар яг л бамбарууш шиг харин арай жижигхэнийг нь Teddy bear гэнэ.Булчинлаг гэхдээ годуу өөхгүй яргай булчинлаг нь Muscle bear юм. Chaser нь махлаг тарган гэхдээ үсэрхэг биш харин Admirer нь туранхай үсэрхэг биш бна. бас савхин хувцас, дүрэмт хувцас өмсөх дуртай Leather bear гэж байна аа. Зак Daddy bear -г ойлгож байгаа биз дээ :-)
Ингэж хуваах нь хүн бүр өөрийгөө зөв таниж ойлгоход илүү тус төхөм болдог юм болов уу гэж бодсон шүү. За тэгээд та гэй тарган бүдүүн үсэрхэг бол санаа зовох хэрэггүй тань шиг хүнд дуртай, хайрлахыг хүсдэг хүмүүс сая саяаараа дэлхий дээр бий шүү...
http://bearmongolia.blogspot.com/ -аас авав
Анхны трансжендер топ модел Lea T
Хамгийн анхны трансжендер топ модел Lea T сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалж байна. Тэрбээр Lurve сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсанд зургаа авахуулсан ба тун сонирхолтой ярилцлага өгчээ. Түүний зургийг оддын гэрэл зурагчин Carlotta Manaigo авсан ба стилистээр нь Maher Jridi ажилласан байна.
Харин түүнийг өмссөн гоёмсог цагаан торон даашинзыг францын Givenchy брэндийн загвар зохион бүтээгчид урласан ба тус брэндийн ирэх оны шинэ колекцийн нүүр царайгаар Lea T ажиллаж магадгүй гэнэ.
Бразилийн супермодел тэрбээр өнгөрсөн сард Vogue сэтгүүлийн хуудаснаа нүцгэн зургаа авахуулж байсан юм. Тэрбээр энэхүү зургаа бүх трансжендер хүмүүсийн өмнөөс нийгэмд хандан илгээж буй “бид та нараас өөр биш” гэсэн мессеж хэмээн тодорхойлсон юм.
Tags:
Transgender,
гадаад мэдээ
Ээждээ гей гэдгээ хэлсэн минь | түүх захидал
Би гомо залуу л даа. Анх төрөхдөө л гомо байсан байх. 3 настайдаа хажууд айлынхаа ах руу *хөөрхөн ах* гээд хуйлардаг байсан тухай манай гэрийнхэн одоо болтол шоолоод ярьдаг юм. 10 жилд байхаас л ангийн хөвгүүддээ сайн болж байсан санагдаад байгаа юм.
Мэдээж, төрөлхөөсөө өөрийгөө гомо гэдгээ мэддэг байсандаа үүнийгээ бусдаас хэрхэн нуух талаараа маш сайн мэддэг байсан юм шиг байгаа юм. Тийм болохоор, тэр сайн болж байсан хөвгүүд маань ч намайг жирийн нэг, сайн найз нь л гэж боддог байсан байх.
Гэхдээ, зүгээр л найзууд хоорондоо дасах, дурлал хоёр ялгаатай гэдгийг тухайн үед нилээд сайн ялгаж байсан санагдаад байдаг юм.
Жишээ нь, тэр сайн болсон хүүд чинь (Би 5р анги, 9р анги хоёрт хамгийн хүчтэй дурлаж байсан санагдаж байна) найз охин ч юм уу, чамаас дотно найз гарч ирэхээр харамлах, хардах сэтгэл их хүчтэй байдаг ч юм уу… тийм хардах, харамлах сэтгэлээ барьж чадаагүйгээсээ болоод жирийн найзууд байж ч чадахгүй байдалд ордог ч юм уу…
Tags:
Түүх захидал
2011-01-25
Амиа хоролмоор санагдах үе ч байх юм… | түүх захидал
Сайн байна уу. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Z гэдэг. Одоо 20н настай. Надад зовлонтой зүйл тохиолдоод байна. Бага байхаас минь л хүүхдүүд намайг гадуурхан шоолон надаас зугтан хөндий харьцдаг байлаа. Иймээс надад найз нөхөд бараг байдаггүй гэхэд болондоо. Гэвч он жил улирах тусам би өөрийгөө таньж мэдэх болсон юм. Сүүлдээ гей юм шиг гэдгээ мэдээд ухаан алдах дөхсөн. Сүүлийн үед улам их уур хүрч, хүнтэй дугармааргүй, дуугарсан ч дургүй хүрээд байдайг боллоо. Энэ байдал маань ойр дотны болон хавь ойрын хүмүүст хэцүү байгаа юм шиг санагдаад болдоггүй. Надад ч бас. Өөрийгөө гей гэж бодох бүр л улам муухай санагдаад бүүр амиа хоролмоор санагдах үе ч байх юм. Энэ байдлаас яаж гарах вэ? Надад туслаач.
Tags:
Түүх захидал
Люмино Бажи - Үнэн үү ток шоу
Tags:
video movies,
Гей монгол
G-men Сэтгүүлийн дүр төрхүүд
Японы Gaymen Сэтгүүлийн өнгөрөгч дүр төрхүүд
муулаад яахав гэхдээ зарим нь үнэхээр дүр төрх болохооргүй хүмүүс байна лээ шүү хаха
Tags:
photos
2011-01-24
Louis and Po | 10 зураг + 3 видео
Нэлээн Youtube ээр алдартай болсон бичлэг болон зургууд байна лээ. Жинхэнэ беаруудын төлөөлөл болдог гэнэ. Надад үнэнийг хэлэхэд цээжиндээ үстэй беарууд таалагддаггүй.
Tags:
photos
2011-01-23
Эрэгтэй хүнийг татах 100 арга...... гэнээ
Эрчүүдийг байлдан дагуулах 100 зөвөлгөө буюу ухаалаг эмэгтэй байхын “нууц” Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.
Tags:
Зөвлөгөө
" Эр хүнийг 10 секундэд буулгаж авах арга " гэнээ
2. Түүнд маш ялдам, удаан, хий үнсэлт илгээ. Хэрэв тэр дохиог ойлгосон бол хариуг нь дэр дор нь илгээнэ.
3. Үдэшлэгийн хамгийн сайн бүжигчин бол. Тэгвэл тэр таных.
4. Түүнийг сонирхож байгаагаа харуул. Тааралдах үедээ инээмсэглэ. Мэндэл. Гараа далла.
5. Түүний ялалтанд баяр хүргэ. Хожигдвол сэтгэлээр дэмж.
6. Түүний ямар дуунд дуртайг асууж, дуулж өгөхийг гуй.
7. Түүнээс гэртээ хүргэж өгөхийг гуй. Тэр үгүй гэж хэлж чадахгүй.
8. Түүнтэй санамсаргүй тааралдах үедээ уйл. Яагаад гэдгийг тайлбарлах хэрэггүй. Эрчүүд нууцлаг зүйлд дуртай.
9. Хэрэв тэр таныг уух юмаар дайлвал архи уухаас татгалз.
10. Түүний утасыг гуйж аваад бүх дугаарыг устгаж, өөрийнхөө дугаарыг хадгалж өг. Тэр ямар учиртайг тэр дор нь ойлгоно. Тэр үедээ уурлаж магадгүй ч дараа нь таны өмчлөх дуртай зан түүнд таалагдана.
Tags:
Зөвлөгөө
Дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэй одод | 60 зураг
Чилгэр чийрэг бєгєєд булчинлаг эршvvд биеэрээ Холливуудыг тєдийгvй дэлхий дахиныг байлдан дагуулж, сая сая бvсгvйчvvдийн нvдийг унаган, сэтгэлийг хайлуулсан эрчvvдийн бяцхан жагсаалтыг нvд хужирлах зургуудын хамт таны ємнє дэлгэж байна. Нvдэнд дулаахан эрмэг тєрх, товгор цээж, єргєн мєр, нидрvvлэг шиг гэдэс, бадриун ташаа, булчинлаг гуя, бат бєх хєлтэй, дээрээс нь харьцуулшгvй авъяас билиг, сэтгэл татах чадвар, тоолж баршгvй эд хєрєнгєтэй эдгээр эрсийн барааг нь харж, нэрийг нь сонсоход л бие нь зарсхийж нvд нь талимаардаггvй энэ хорвоо дээр байхгvй гэхэд vнэндээ хилсдэхгvй л болов уу.
Tags:
photos
Сексийг саатуулагч 8 зуршил
Сексийн хамгийн чухал эрхтний нэг бол бидний уураг тархи юм. Сайхан секс мөрөөдөл толгойд орж ирэхийн хэрээр бидний дур хүсэл өдөөгддөг. Хамтрагчтайгаа хамт ямар сайхан байхыг төсөөлөх тусам бидний сексийн дур хүсэл улам асдаг. Харин бидэнд секстэй холбоотой таагүй дурсамжаа эргэн санах юмуу эсвэл өөр хийх ёстой зүйлсийн тухай бодоод байвал дур хүсэл маань унтрах буюу ерөөсөө хүсэл төрөхгүй. Дур хүслийг хамгийн их унтраадаг зүйлсийг нэрлэе.
Tags:
Зөвлөгөө
Халуухан Солонгос залуучууд | видео слайдшоу
Нэг хүний хүсэлтийн дагуу оруулж байна. Youtube -ээс авав.
Янз бүрийн солонгосын дуучин, жүжигчин , загвар өмсөгч гэх мэт орсон байна
Tags:
photos
2011-01-21
Хайрын шүлгүүд
"Залуус Эрүүл Мэнд Төв" ТББ аас "Гэгээн хайр"-ын баярт зориулсан "Хайрын шүлэг"-ийн уралдаанд шалгарсан бүтээлийг нийтлэж байна......
Tags:
Мэдээ
Гомо Лесби Манин - Блог дээрх нийтлэлийг бичив
Өглөө гадуур цагаан цасан малгайтай машаанууд замаар яваад зун болж байгаад итгэхээргүй дүр зурагтай харагдаж байна.
Мань ч юугаараа дутахав энэ сайхан өнтэй өвөлд ханиад хүрч нус их алдсанаас шингэн дутагдалд нэрвэгдээд хатангиширсан амьтан гүйж явна.
Саяхан мань Зайсан орох гээд автуусанд суугаад л явлаа. Баахан оюутнууд орж ирээд дунд хаалганы орчимд шаваад зогсцон автуус хөдлөөд дараагийн буудал дээр ирсэн чинь хүн бууж болдоггүй, сууж бас болдоггүй чихчэж. Чихэлдээд л буух гээл зүтгэлээ. Тэгсэн кондоовтор авгай орилжийно.
-Хөөш Хөдөө аж ахуйн малуудаа, хаалганаасаа холдоод тараад зогсоочээ гэж. Харсан чинь нээрээ урдуур хойгуураа сэлүүхэн бараг суудал сул байж байх шиг. Элэг хөших гэж байсышд. Кондоовтор авгай бол лайтай айн. Хэ хэ
Тэгээд маниус багадаа ярьдаг байсан юм санаанд оржийно.
Гомо нар автуусанд чихцэлдээд боов нь босцон явжээдэг гэж хэ.
Тэгээд бодлоо.
Tags:
Түүх захидал
Зарим нэг англи нэр томьёоны монгол утгууд
толь бичгийн утгууд
Gay - Ижил хүйстэн
Lesbian - Ижил хүйстэн эмэгтэй
Transgender - 2 хүйстэн, манин
Bisexual - бисексуал (ижил болон эсрэг хїйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хїн)
Homosexual -Ижил хүйсний
homophobe - ижил хүйстнийг үзэн ядагч
fag / faggot/ - ижил хүйстэн хүмүүсийг доромжилсон утгатай
Active - идэвхтэй / хийгч /
passive - идэвхгүй / хийлгүүлэгч/
universal -олон талын
top -дээр
bottom - доор
Tags:
ойлголт
Elton John болон David Furnish нар хүүхэдтэй болжээ
Алдартай хосууд маань 12 жил харилцаатай байсны эцэст Elton 63 насандаа David Furnish 48 насандаа ийнхүү хүүхэдтэй болжээ. Elton John бол энэ хүүгийн биологийн эцэг нь юм байна. Түүний үрийг эмэгтэй хүнд суулган ийнхүү хосууд хүүхэдтэй болжээ. Энэ зургаа Британийн Ok Сэтгүүлд өчигдөрхөн тавиулжээ.
Tags:
гадаад мэдээ
2011-01-20
Хөгжилтэй гей рекламууд - Funny Gay Commercials
Tags:
video movies
2011-01-19
Блогт админууд авна
Блогт сонирхлоороо зураг, видео , порно , мэдээ кино болон юу хүссэнээ оруулдаг болмоор байна уу?
Асуух зүйл байвал
gaymongolia@yahoo.com
энэ хугацаанд би зөвхөн ганцаараа хөтөлдөггүй байсан. олон админууд байсан
мэдээ оруулж блогт хувь нэмрээ оруулж байсан
gaymongolia =би
баавгай
munguug
unnamed11
mongolianmusic
зэрэг хүмүүст баярлалаа
Tags:
Мэдээ
Flash - Ихэр цэцэг - монголын анхны ЛГБТ хүмүүсийн эрхийн тухай дуу юу?
Монголын хамтлаг дуучид маш олон гей, лесиян хүмүүс байдаг . Даанч харамсалтай нь Флаш шиг зоригтой дуугарч чадсан нь цөөхөн. Флаш хамтлагийн Ихэр цэцэгс дуу 3,4 жилийн өмнө олон нийтэд нэлээн хит дуу болж чадсан. Би л хувьдаа монголд ЛГБТ хүмүүсийг доромжилсон дуунууд сонсож байсан болохоос "Флаш - Ихэр цэцэгс" ээс өөр ингэж илэн далангүй , нийгмийн хардалтаас айлгүйгээр гей хүмүүсийг ойлгож чадсан , тэдний өмнөөс дуугарсан сайн дуу мэдэхгүй юм байна Өөр дуу байдаг бол коммент үлдээгээрэй. Гэхдээ бид нар ямар гэмт хэрэгтнүүд биш дээ , ер нь яагаад өөрсдийнхөө төлөө дуугарч болохгүй гэж? Татаж авах линкийг нь бас орууллаа.
Tags:
Гей монгол,
Мэдээ
2011-01-18
"Frozen Flower" - Солонгосын Уран Сайхны Кино
Tags:
video movies
"Just Friends" - "Зүгээр л найзууд" Солонгосын Гей Уран Сайхны Кино
Энэ кинонд өсвөр насны залуучуудыг амьдралыг түлхүү харуулсан.
Ээж хүүгийн харилцаа , хүү нь ээждээ найз залуутайгаа секс хийж баригдаж байгаа талаар болон гей залууд дурласан эмэгтэй охины талаар хүний эр эм хүйсийн талаар нэлээн хөгжилтэй ч юм шиг кино. Ердөө 30хан минут . Таныг уйдаахгүй гэж найдаж байна.
Tags:
video movies
2011-01-17
Миний хайртай дуучин - Kangin
Анх Super junior хамтлагийн its you клипийг нь үзэж байгаад шууд л дурласан энэ тэр хаха.Тэрнээс хойш жинхэнэ kpop сонсдог болсон доо. Үнэхээр царайлаг , бага зэрэг chubby махлаг , бамбарууш шиг яг л миний type . Яг bear мөн эсэхийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ надад таалагддаг байсан хүмүүсийг эргэж харахад яг нэг иймэрхүү байсныг сүүлд нь л ойлгож байна.
Зарим хүмүүст таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Угаасаа хүний сонирхол гэдэг ч харилцан адилгүй, хянаж болохгүй байгалиасаа заяагдсан зүйл шүү дээ
Tags:
photos
2011-01-16
"Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалтыг зогсооё"
ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.
Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.
Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.
Tags:
video movies,
Гей монгол
Нандиагийн ток шоу | Анараа болон Отгонбаатар | нэвтрүүлэг HIGH QUALITY
2010 оны 11-р сарын 20-нд гарсан Нандиагийн ток шоу бүхлээрээ. Энэхүү нэвтрүүлгийг үнэхээр сайхан найруулж хийсэн Нандиа, Золоо хоёртоо, мөн "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" кампанит ажлыг дэмжин, NTV телевизтэй хамтран ажиллах боломжийг олгосон телевизийн захирал Уламбадрахдаа маш их баярлалаа. "Нандиагийн ток шоү" маш мэдрэмжтэй, биднийг байгаагаар нь, хүн талаас нь гаргаж чадсан, бугшсан хүнд хэцүү бүгдийг мөн ярилцсан нэвтрүүлэг байлаа. Мөн Нандиадаа шилдэг ток шоуны эзнээр тодорч, 2010 оны "Алтан Шонхор" шагнал хүртсэнд нь ЛГБТ олон нийтийн зүгээс бөөн бөөн баяр хүргэж байна!
www.lgbtcentre.mn
Tags:
video movies,
Гей монгол
2011-01-15
Эрхтэн томруулах дасгал (Монгол хэлээр) [онлайн ном]
Єєрийнхєє эрхтэнг жижиг гэж бодож явдаг залуустаа зориулан эрхтэн томруулах арга техник, дасгалуудыг Монгол хэл дээр eBook хэлбэрээр хvргэж байна. Энэ 25 хуудас бvхий номонд хэрхэн дасгалыг хийх талаар тайлбар, зургын хамт маш тодорхой бичсэн байгаа. Элдэв янзын эм тариа, мэс засал гэх мэт сєрєг vр дагвартай аргуудыг хэрэглэгж байхаар энэ дасгалын аргыг ашиглаад vзэх нь илvv vр дvнтэй гэж бодлоо, сонголтыг зєвхєн танд vлдээе.
Tags:
Мэдээ
2011-01-14
2011-01-13
Ricky Martin - The Best Thing About Me Is You | шинэ клип
Ricky Martin өөрийгөө ижил хүйстэн гэж зарласнаасаа хойш , ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр болжээ.
Энэ дуунд
equality-эрх тэгш байдал,
injustice-шударга бус байдал,
innocence - гэм зэмгүй байдал,
refuge -орогнох
oppression - дарамт шахалт зэргийн тухай дуулах бөгөөд гол утга санаа нь гей ижил хүйстэн хүмүүс ч гэсэн хүнийг хайрлаж дурладаг яагаад страйт хүмүүстэй адилхан эрхийг эдэлж болдоггүй юм бэ? гэсэн санаатай байх аж.
Тиймээ бид яагаад нэгэнт олдсон амьдралдаа айж ичиж, бусдын юу гэхээс санаа зовж амьдрах ёстой гэж?, энэ бол бурханаас бидэнд өгсөн бэлэг ,өөр хэний ч биш энэ бол зөвхөн чиний л амьдрал, харин ч бид үүгээрээ бахархаж амьдрах ёстой
Tags:
music
Энэ бол эрэгтэй хүний асуудал
энэ удаагийн дугаарт эрэгтэй хүн, тэр дундаа залуусын нэгэн асуудлыг харуулсан, хөгжилтэй баримтыг хүргэж байна. Энэ мэдээг уншаад магадгүй эмэгтэй та өөрийн хань нөхрөө, үр хүүхдээ, ах дүүгээ 00 өрөөний суултуурын гадуур шээлээ гэж загнах нь багасах ч юм билүү. Хөгжилтэй хэрнээ тунчиг үнэн эдгээр 9 шалтгаан эрэгтэй хүүхэд, залууст яахын аргагүй нэг том асуудал болдог билээ. Миний ч хувьд адил гэдгээ нуухгүй шүү.
Tags:
сонин хачин
2011-01-12
ЛГБТ хүмүүсийн 2011 оны хайрын зурхай
Халуун хайр дурлал таны хувьд шинэ зүйл биш. Танд бүх зүйл байнга ялах ёстой тоглоом мэт санагддаг ба хайр дурлалд ч мөн ялгаагүй. Харин 2011 он таныг энэ тоглоомондоо хэр сайныг шалгах болно. Хэрэв та хайр дурлалын харилцаанд байдаг бол та энэ холбооноосоо залхах нь таны түншлэлийн салбарт Сатурн гариг бүхэл жилдээ байхтай холбоотой. Энэ жил таны одоогийн байгаа харилцаанд нэлээд их өөрчлөлт ороход бэлэн байгаарай. Хэрэв хайрт тань таныг хэт бариад, өөрийгөө илэрхийлэх боломж өгөхгүй байгаа мэт санагдвал та харилцаагаа дуусгах ч магадлалтай. Гэхдээ энэ оны бартааг хайрттайгаа даван туулж чадвал таны хайр дурлал үнэхээр нандин гэдгийг та мэдрэх болно. Хэрэв ганц бие бол энэ он таны хувьд таны уулзаа, болзоо нэлээд тогтворжино, түүнд нь ч та баяртай байх болно. Сатурн гариг таны түншлэлийн салбарт байгаа тул та 2011 оныг ганц бие угтсан бол байдал хэвээр удаан үргэлжлэхгүй. Таны ордод Уран гариг 2011 оны 3-р сарын 11-нд орохтой хамт таны амьдрал гэнэтийн хайр дурлал, сэтгэл хөдлөм болзоо, урьд өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх боломж гэх мэт сонирхолтой явдлаар дүүрэн байна.
http://lgbtcentre.mn/ -аас авав
Tags:
Мэдээ
John Amaechi - NBA -ийн хамгийн анхны өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан тоглогч
Tags:
гадаад мэдээ
Тайвань ЛГБТ бахархалын жагсаал, парад 2010 | бичлэг
Өмнө нь өөрийнхөө авсан хэдэн цөөхөн зураг хүргэж байсан бол энэ удаа албан ёсны бичлэгийг нь оллоо.
Нийтдээ 30 000 гаруй хүн оролцсон ба 2010.10.31-нд жил болгон болдог.
Монголд уул нь эрх чөлөөний парад гэж болдог гэж сонссон. Гэхдээ яг ЛГБТ парад мөн эсэхийг нь сайн мэдэхгүй байна.
Tags:
gay parade,
video movies
2011-01-08
Монголын царайлаг банди нар гэнэ
Tags:
photos,
Гей монгол
2011-01-07
Asian Young Bears -Ази залуу гей баавгайнууд /18-30 насны хооронд/ | 40 зураг | дугаар #2
www.cnbear.net , polyking гэх мэт хятад сайтуудаас авав.
18-30 насны хоорондох залуу "熊" буюу баавгай нар оржээ.
ガチムチ -Gachimuchi - Токио гей парти | фото зураг + видео
Tags:
party
2011-01-04
Монгол эрчүүд зургаа харж танилцах боломж - http://grou.ps/gaymongolia/
Ямар нэгэн форумд үлдээсэн зарыг нь уншиж царайг нь харах боломжгүй. Харин
http://grou.ps/gaymongolia/
Энд та зургаа тавихуу , зураггүй байхуу таны л дурын асуудал.
Энд та чаталж , зураг, видео оруулж яг л facebook шиг байх боломжтой.
http://grou.ps/gaymongolia/
За тэгээд зоригтой залуустаа амжилт.
Tags:
Танилцья
Subscribe to:
Posts (Atom)