2010-12-30
Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтыг зогсооё! | видео бичлэг
ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.
Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.
Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.
Tags:
video movies,
Гей монгол
2010-12-29
Азийн "G-MEN" буюу "Гей эрчүүд" сэтгүүлийн сover -ууд | 20 зураг
"G-MEN" буюу "Гей эрчүүд" сэтгүүл нь азийн гей эрчүүдэд зориулагдсан сэтгүүл бөгөөд сар бүр дугаар нь гардаг байна. Япон, хятад болон англи хувилбараар гарч байсан. МОнголын хэрэглэгчид www.Gmen.co.jp онлайнаар захиалан унших боломжтой.
Нандиагийн ток шоу -Монголын хамгийн анхны ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн монгол бүсгүй Анараа болон Отгонбаатар нар орж ярилцлаа | нэвтрүүлэг
ЛГБТ төв нь 2010 оны Монголын "Хүний эрх чөлөөний тэмцэгч байгууллага" -аар шалгарсан юм. Анараа бол Канад улсад хамгийн анхны ижил хүйстэнгээ гэрлэсэн монгол бүсгүй юм.
Tags:
video movies,
Гей монгол
2010-12-27
Шинэ форум нээгдлээ - http://gaymongolia.mongolianforum.com/
http://gaymongolia.mongolianforum.com/
Шинэ форум нээлээ
Бүртгүүлэхдээ нууц дугаар чинь үсэг,тоо аль аль нь оролцсон байх ёстой шүү.
Аватараа хүссэнээрээ сонгох боломжтой.
Майлээ идэвхжүүлэх шаардалагатай
Сонирхолтой дуртай сэдвүүдээрээ юм бичиж хариулт үлдээгээрэй.
Tags:
Мэдээ,
хэлэлцүүлэг
2010-12-26
Би Монголын хилээс гараад л өөрийнхөө эрх чөлөөг мэдэрсэн | түүх захидал
/Gaymongolia@yahoo.com -руу өөрийнхөө тухай захидлаа илгээж хүмүүстэй хуваалцаж болно/
Tags:
Түүх захидал
Тавилангаасаа зөрж чадахгүй энэ амьдралыг яалтай ч билээ | түүх захидал
Нийгэмд ижил хүйстнүүдийн тухай олон янзын ойлголт байдаг. Зарим нь тэднийг буруутгаж, зарим нь ойлгохыг хичээдэг Өөрийгөө гей хэмээн танилцуулсан нэгэн залуутай санаандгүй танилцаж нууцлаг амьдралынх нь хөшгийг нээхийг хичээлээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцалсан ч хүрээнийхэн нь Ванити нэрээр нь анддаггүй гэсэн.
Tags:
Түүх захидал
Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдог гэдгээ хэлье | түүх захидал
Сайн байцгаана у? Намайг З гэдэг эрэгтэй 18-тай. Өөрийгөө эр хүн сонирхдог гэдгээ багаасаа мэддэг байсан. Энэ ч үүднээсээ багаасаа л банди нарийг сонирхдог байсан. 10-н жилд сургуулиар явахаар банди нар нэг л сонин харцаар харна энэ харц нь зарим нь дургүй эсүүл зарим нь гайхсан зарим нь бүүр тийм хандраад байгаа юм шиг харц. Том ангийн ах нар тэр үед оролдож бөгс нтр барина. Дажгүй сургуульдаа нэртэй л банди нар тэгнэ. Би ер нь сургуульдаа нэртэй байсан л даа. Спортондоо сайн бүжиглэдэг сурлага сайтай байсан. Одоо бол нэг хувийн сургуульд сурч байгаа. За одоо гол сэдэвтэй ороё. Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдг гэдгээ хэлье. Би эрэгтэй хүнтэй үерхэж байсан тэхдээ унтаж үзэж байгаагүй унтах гэхээр нэг л сонин мэдрэмж төрдөг. Ягаад гэдгээ ойлгодоггүй. Гэхдээ би жинхэнэ гей гэдгээ л мэддэг. Бас нэг юм хэлэхэд жирийн хүмүүс гей хүмүүсийг яагаад үзэж чаддаггүйг ойлгодоггүйн та эмэгтэй эрэгтэй болж хорвоод төрсөн үүнтэй л адил гей хүмүүс цаанаасаа л ийм болж төрдөг. Бид адилхан л хүмүүс гэж хэлмээр байна. Бас эрэгтэй хүмүүсийн хардаг харц нь юу юм бол гэж асуумаар байна? Басяагаад надад ийм сонин мэдрэмж төрөөд байгааг ойлгохгүй байна?
/Gaymongolia@yahoo.com -руу өөрийнхөө тухай захидлаа илгээж хүмүүстэй хуваалцаж болно/
Tags:
Түүх захидал
Gay Mongolia Flags - LGBT pride
http://www.cafepress.com.au/+gay-bear+postcards?page=1 -аас олов. Янз бүрийн улс орны гей бахархалын загварууд юм байх.
Tags:
gay parade,
photos
2010-12-25
Барак Обама - "Гей хүмүүсийг цэрэгт явуулах" хуулийг дэмжлээ
Тэрээр хэлэхдээ " Өөрийн улс орноо хамгаалахын тулд манай эх орны хөвгүүд болон охид өөрийн амьдралаа дэнчин тавьдаг билээ. Тэдний хэн ч энэ эрхийг эдлэхгүй байж болохгүй" хэмээн хэлжээ.
Tags:
гадаад мэдээ,
Мэдээ
2010-12-24
ЛГБТ төв 2010 ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА- аар шалгарав
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр боллоо. Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ жилийн баяраараа Монголд анх удаа “MIND AWARDS 2010” буюу оюун сэтгэлгээний оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Монголд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэхийг тулд “MIND AWARDS 2010”-г зохион байгуулав.
“MIND AWARDS 2010” хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан. Юун түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг шагнаж урамшууллаа. Хоёрдугаарт ямар нэг улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагад үлгэр дууриалал болохуйц алхам байлаа.
Зохион байгуулагчдийн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон явуулна гэдгээ амлаж байсан юм.
ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА
Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой тэмцэж байгаагийн нь төлөө ЛГБТ (лесби, гей,бисексуаль, трансжендер) төв байгууллагыг оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар шалгаруулан өргөмжиллөө.
Tags:
Мэдээ
Cамурай нар ижил хvйстэнтэйгээ явалдах үзэгдлийг жинхэнэ эр хүний хийдэг ажил гэж үздэг байжээ
Tags:
Мэдээ,
сонин хачин
2010-12-23
Eminem : ижил хүйстэн хүмүүс гэрлэх эрхтэй
Маршалл Матэрз буюу бидний дуудаж заншсан Эминем бол орчин үеийн рэп хөгжмийн шилдэг уран бүтээлч болохыг түүний "The Slim Shady LP" 1999, "The Marshall Mathers LP" 2000, "The Eminem Show" 2002 ба "Encore" 2004 гарсан даруйдаа зөвхөн АНУ-д 30 гаруй сая хувь борлуулагдсан байдал гэрчилнэ.
Рэп гэхээр хар залуус санаанд ордог ч хар залуусаас та нараас хэн нь хамгийн шилдэг вэ гэвэл тэд дуу нэгдэн Эминем гэж хариулдаг. 50 Cent түүнд өөрийн шинэ дуу болгоноо сонсгож саналыг нь авдаг хэвээр.
Tags:
гадаад мэдээ,
Мэдээ
Гей туг -ны талаар | 20 зураг
Солонгын туг ЛГБТ хүмүүсийн бахархалын билэг тэмдгийн нэг. Харин энэ тугны олон улсын өдөр байдгийг та мэдэх үү? 1978 оны 6-р сарын 25-нд солонгын туг анх удаа бахархлын утгыг илэрхийлэн АНУ-ын Сан Франциско хотын Кастро гудамжинд Гей Лесбиян Эрх Чөлөөний Парадын Өдөр хийссэн учраас энэ өдөр солонгын тугны төрсөн өдрийг тэмдэглэдэг болжээ.
Tags:
gay parade,
photos
Лади Гага - "Хөгжмийн ертөнц дэхь ямар нэгэн гей хүмүүсийн эсрэг дуу, шүлэг, мөр, үйлдлийг таслан зогсоох болно" | видео бичлэг
Лади Гага - ЛГБТ хүмүүсийн эрхийг идэвхтэй хамгаалагч
Алдарт дуучин маань өөрийгөө бисескуал гэдгээ аль хэдийн зарлаад байгаа бөгөөд Лади гага -гийн удирдан зохион байгуулсан тэмцлийн ачаар америкийн гей цэргүүд цэрэгт явах эрхтэй болсон билээ.
Лади Гага - "Үндэсний Тэгш Байдал"-ын өдөр дээр
ерөнхийлөгч Обама - д хандаж "Чи намайг сонсож байна уу ?" хэмээн хашгирч
" Өнөөдөр цугласан залуу үеийнхэн миний урам зоригийг бадрааж байна. ЗАЛУУ ҮЕ - МИНИЙ ҮЕ ,
Бид бүгд энэ дэлхийд нэг замаар ирдэг. Бид бүгд энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэн шударга бус байдлыг зогсон таслах ёстой. ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХҮН БОЛГОНД БАЙЛГАХ ЁСТОЙ.
Тэд энэ оронг эрх чөлөөтэй гэж хэлдэг.
Тэд энэ оронг шударга ёстой гэж хэлдэг. Гэтэл энэ оронд эрх тэгш, тэнцүү байдал байхгүй байна.
Обама чи намайг сонсож байгаа гэдгийг би мэдэж байна. Чи сонсож байна уу?
Бид чиний засгийн газар, удирдлага хүн болгонд тэгш байдлыг бий болгох хүртэл тэмцсээр байх болно. Бидэнд яг одоо өөрчлөлт хэрэгтэй байна.Бид шаардаж байна.
Бид энэ зүлгэн дээр бөөнөөрөө хэдэн цагаар ч хамаагүй зогсох болно.
Миний хувьд , маш олон гайхалтай гей фенүүдтэй эмэгтэй уран бүтээлчийн хувьд "ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ ДЭХЬ ЯМАР НЭГЭН ГЕЙ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ШҮЛЭГ, ДУУ , МӨР , ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ БОЛНО" Би та бүхэнд бүгдэнд нь хайртай. ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ БУРХАН ИВЭЭГ !" хэмээн яриагаа дуусгав.
Tags:
video movies,
гадаад мэдээ
2010-12-22
Зарим нэг ойлголтын талаар : Гей, леcби ,бисескуал, трансжендер
Бэлгийн чиг хандага – хүн өөроөсөө эсрэг хүйстэй,эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл татагдах
Гомосекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оортэйгээ ижил хүйстэй хүнд татагдах
Гетеросекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оөрөосоө эсрэг хүйстэй хүнд татагдах
Бисекс - хүний бэлгийн чн хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэ! хүний аль алинд татагдах
Лесбиян - эмэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эмэгтэй
Гей - эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй
Трансжендер - эрэгтэй төрсөн боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог
Том биетэй халуухан гей ази залуус | 43 зураг | дугаар #1
Энэ удаагийн дугаарт Тайвань гей залуусын зургууд орлоо. Мөн Тайваны "Gaytimes" сэтгүүлд хэвлэгдэж байсан байна. Та бүхэн өөрийнхөө болон таалагддаг залуусынхаа зургуудыг gaymongolia@yahoo.com -руу илгээнэ үү!
Tags:
photos
2010-12-19
I Love You Phillip Morris | Гей Уран Сайхны Кино DVDrip + татах
Алдарт жүжигчин Jim Carrey -гий тоглосон нэлээн хөгжилтэй хэрнээ гей хүмүүс хоорондын хайр сэтгэл-ийг харуулж чадсан инээдмийн төрөл жанрын кино. Киноны үйл явдал нь Jim Carrey өөрийнхөө хайртай найз залуугийнхаа төлөө, түүнд таалагдахын тулд янз бүрийн сэргэлэн санаа гаргаж , бүүр гэмт хэрэгт хүртэл хийнэ. Та бүхнийг үнэхээр уйдаахгүй гэж найдаж байна. Татаж авахаар байгаа шүү.
Tags:
video movies
2010-12-18
Яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа | захидал
Ижил хүйстнээ сонирхогдог хүмүүсийг зарим хүмүүс хүн бишээр үздэг. Ялангуяа монголчууд маань ийм хүмүүсийг бараг хүний ад мэтээр үздэг. Үнэхээр монголд гомо, лэсби нар амьдрахад их хэцүү байх гэж боддогийн. Одоохондоо Монголд нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөх цаг нь арай болоогүй ч байж болохын. Ямар сайндаа монголоос Европ руу цагаачлах гэсэн хүмүүс гомо гэж хэлж байж зөвшөөрөл авдаг гэж сонссон юм байна.
Миний хувьд энд зөндөө олон гомо болон лэсби хүмүүстэй хамт ажиллаж, сурч явсан бөгөөд миний хувьд ямар нэг муу дурсамж үлдээсэн хүн нэгээхэн байхгүй. Харин ч давгүй хүмүүс байдаг.
Миний анзаарснаар энд ихэнх гомо залуучууд царайлаг талдаа цэвэрхэн аятайхан залуучууд байдаг юм шиг санагдсан.
Tags:
Түүх захидал
2010-12-10
Гей гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг орнууд
Хайртай хүнээ хайрлаж, тэр хүнээрээ өөрийгөө хайрлуулах шиг сайхан зүйл энэ хорвоод байхгүй билээ. Дэлхий дээр өөртэйгээ ижил хүйстэй хүмүүсийг хайрлаж , түүнтэйгээ бусад ямар ч хосуудаас дутахааргүй аз жаргалтай амьдардаг хэдэн сая сая хүмүүс байдаг. Тэгвэл Гей гэрлэлтийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрдөг маш олон орнууд байдаг. Монголд бол гэрлэнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ монгол гей хүмүүст Канад улсын иргэн болж чадах юм бол хоорондоо хууль ёсны гэр бүл болох боломжтой юм байна. Канад нь хүний эрх чөлөө , тэгш байх эрхийг маш хүндэтгэдэг орон бөгөөд гадаад улсын иргэд хэрвээ гей, лесби бол тухайн улсдаа дуртайяа элсүүлж авдаг гэнэ.
Tags:
гадаад мэдээ,
Мэдээ
2010-12-07
Эх орондоо амьдармаар байна…
Би өөрийнхөө амьдарлыг сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юмаа. Би европын нэгэн оронд 20 жил ажиллаж амьдарч байна. Урьд нь монголд авгайтай байсан. Бид 2 хамт 5 жил амьдарсан 2 сайхан хүүхэдтэй болсон амьдарал маань хэвийн сайхан л байлаа. Гэвч би угаасаа эмэгтэй хүнд биш эрэгтэй хүнд илүү сонирхолтойгоо алхам бүрдээ л мэдэрч байсан гэвч эр хүн болж төрснийх эхнэр авч үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болж өрхийн тэргүүн гэгдэж амьдрах ном журмыг барьж амьдрах гэж хичээж зүтгэсэн тэгээд амьдраад байж болох л байсан. Эрэгтэй хүнтэй секс хийх нь надад илүү таашаал өгдөг байсан тул нэг өдөр би зориглож энэ амьдарлаа цэглэхээр шийдсэн. Насан туршдаа жүжиглэж амьдрах надад үнэхээр сонирхолгүй санагдсан. Монголд гей хүмүүсийн амьдрал орчин үнэхээр хэцүү хүн хараад ичиж нууж амьдрахаас зугатаагаад эх орон эхнэр хүүхдээ орхиод хүн нэг л амьдрах учраас үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө байхаар шийдсэн дээ. Ингээд европд 20 жил амьдарч байна даа. Би энд дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 10 жил ажиллаж байна. Энэ жилээс банкныхаа манайхаар дэд захирал болсон. Хамтран амьдардаг гадаад хүнтэй. Амьдрал маань хэвийн дутах юмгүй сайхан л байна. Гэхдээ гадны хүн гадных л байдаг гэдгийг ойлгосон. Би монгол хүнтэйгээ монголоор яриад монголоор хэрэлдээд маргаад хамтран амьдрах маш хүсэлтэй боловч даанч яаж монгол хүнтэй танилцах арга замаа мэдэхгүй энэ олон жилийг ардаа орхилоо. Миний адил ийм хүмүүс зөндөө байдаг бид ярьдаг хэрвээ манай улс биднийг гадуурахдаггүй хууль дүрэмтэй байсан бол бид ингэж хүний газар амьдрах шаардлага байхгүй шүү дээ.
Ингээд би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр олон сайхан мэдлэг боловсролтой гей залуучууд хүний нутагт ажиллаж амьдарч байна эх орондоо сурсан мэдсэнээ харуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй боловч ганц том проблем гей болж төрсөнөөсөө айж ичиж эх орондоо ажиллаж амьдарч чадахгүй байна. Тиймээс хүмүс ээ монголчуудаа та бүхэн биднийг хэзээ хүлээн зөвшөөрч хууль дүрэмтэй бидний л адил хүмүүс гэж хүлээж авах ойлгох юм бэ? Олон хүмүүс хүлээж байна. Надад монголд очиж хийх юм уг нь маш их байдаг гэвч энэ том асуудлаас болоод очиж чадахгүй байна гей лесби хүмүүсийн уулзаж учирдаг ордог бар сав саун нэг ч байхгүй монголд маш олон гей лесби хүмүүс байгаа тэр хүмүүсийн буруу юм уу төрөлхөөсөө тэгээд төрчихсөн жирийн л бодож сэтгэдэг та нартай л адилхан хүмүүс шүү дээ. За ингээд дуусгая даа жаахан нуршуу болчих шиг боллоо. Уншсан хүн та нэгийг бодож найз нөхөд хажуугийн хүндээ зөв ойлголт өгөөсэй гэж хүсэж байна баярллаа.
Tags:
Түүх захидал
2010-12-04
"No regret" - "Харамсах зүйлгүй" - Солонгосын Гей Уран сайхны Кино + English Subtitle
Tags:
video movies
2010-12-03
Солонгос залуутай уулзсан түүх - erchuud.blogspot.com
New York солонгос дурсамж
за ийнхүү гэнэт 4 цагын зайтай дэлхийн нийслэлд айлчилсан түүхээ өнгө будаггүйгээр нь өгүүлхээр шийдлээ.
яагаад гэв гэнэт явах болов.
амэрикд болж байгаа эдийн засгийн хямрал намайг дайрав , би сүүлийн 2 өдөр ажил хийх гээд суусан толгой ажилдаггүй хий бухимдаад , нойр ч хүрдэггүй .
тэгээд л шууд явхаар шийдсэн.
энэ тухайгаа 4 дэх өдөр нэг амэрик найздаа хэлсэн чинь хамт явяа гээд ийнхүү хагас сайн өдөр орой шөнийн 12 цагт зорьсон газраа ирлээ.
би энэ удаа шууд гэй ази барлуу очсон юм.
би тэнд өмнө нь очихдоо од болоод сүйд болж билээ.
энэ удаа хүн багатай байна аа, бүжигчид нь жижигхэн ази хөвгүүд биш латин залуус бас цагаан хөвгүүн байна аа.
ази газар тэгээд би өөрөө ази гэхээр их л дотно байлаа.
энд ирсэн чинь ях аргагүй бээжингийн гэй бар шиг сэтгэгдэл төрөөд болдоггүй ээ.
баахан ази залуу хайсан цагаанууд , байх шив.
Tags:
Түүх захидал
Японы зураач Jiraiya -гийн зурсан зургуудаас | 30 зураг
Ихэнх зургуудаа бодит хүмүүсээс сэдэвлэн зурдаг бөгөөд энэхүү дугаарууд нь японы G-Men сэтгүүл дээр гардаг байна.
Tags:
manga
2010-12-01
Монголд Гей Лeсби нарын парад болвол та очих уу?
Уучлаарай энэ сэдэв их эмзэг сэдэв байх болно. Та нарын дургүйг хүргэж байгаа бол эхлээд хүлцэл өчие!Та нарт эхлээд Гей Лесби гэж хэнийг хэлээд байдаг юм тэд үнэхээр гаж хүмүүс юм үү гэдэг талаар болон бэлгийн чиг хандлага гэж юу вэ энэ талаар товчхон хариулт бичие.
Залуусаа, хүний амьдралын нэг чухал хэсэг нь бэлгийн амьдрал гэдэгтэй та нар санал нийлнэ биз ээ.
Харин хүмүүс Гей, Лесби гэх мэт янз бүрийн чиг хандлагатай байдаг. Гэхдээ хүн өөрөө хүсээд л Гей, эсвэл Лесби болдог гэж үү? Үгүй ээ, Энэ бол ямар ч хүн төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгох боломжгүй байдагтай адил юм.
Tags:
gay parade,
хэлэлцүүлэг
Сайттай Харилцах
If you have any questions , please contact addresses listed above!
Дэлхийд алдартай гей , ижил хүйстэн хүмүүс
Tags:
Мэдээ,
сонин хачин
Тасархай гей залуу хэрхэн болох вэ?
-Богино үс
-Сахал
-Эрч хүчтэй нүд
-Жижиг биш хамар
-Тачаангуй уруул-Том мөр, гар
-Зөв хэлбэртэй бөгс
-Хүчирхэг гар-Том цээж , мэдрэмтгий хөх
-Том төмсөг-Сайн шааж чадна, сайн шалгуулж чадна
Поп од Ricky Martin ижил хүйстэн буюу гей гэдгээ зарлалаа
Порто Рико гаралтай дуучин Ricky Martin 1999 оноос хойш урлагт хөл тавьснаасаа 11 жилийн дараа буюу 2010.3.26 -нд албан ёсоор гей буюу эрэгтэй хүн сонирхдог гэдгээ зарлажээ. Тэрээр өөрийн албан ёсны сайт болох www.rickymartinmusic.com -доо ''би гей гэдгээ бахархалтайгаар зарлаж байна, би бол маш азтай гей залуу юм. Би гей болж төрснөөрөө огтхон ч харамсдаггүй, би энийгээ олон нийтэд зарлаагүйн шалтгаан нь миний урлагийн кареерт сөргөөр нөлөөлж магадгүй байсан юм" гэжээ. Тэрээр нийтдээ 60 гаруй сая хувь CD зарсан бөгөөд billboard ийг "Livin' La Vida Loca" , "She bangs" зэрэг олон дуунуудаараа тэргүүлж байжээ. Тэрээр мөн 2 ихэр хүүхдийн эцэг юм.
Tags:
гадаад мэдээ,
Мэдээ
"Гей хүмүүсийг ялгавран гадуурхахыг зогсооё" аяны видео
ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.
Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.
Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.html хаягаар мэдээлнэ.
Tags:
video movies,
Гей монгол
Subscribe to:
Posts (Atom)