2013-09-26

Нууц амрагуудын сүлд дуунууд



Би 2 дахь хүн чинь баймааргүй байна
Би хүсэлгүй хүний дагуул баймааргүй байна
Би худлаа хэлэхийг чинь дахин сонсмооргүй л байна
Би зөвхөн үнэн худлыг чинь мэдмээр байна
 Сэтгэл минь бачуурч уур минь хүрэх шиг
Сэрүүн хэдэн шөнийг ч өнгөрөөв дөө
Хэдийг өнгөрөөх бол
Тэнэг залуу хая гэж найзууд минь зөвлөх юм (бас ятгах юм)
Тэвчээр минь алдагдавч өөрийгөө ч ойлгохоо болилоо

 

Өглөөний нар хөшигний завраар тусахад
Өдөн хөнжилд би чамтайгаа унтах юм
Шөнийн жаргалдаа чи минь алжаагаад
Зүүд нойрондоо үнэгчилэн инээнэ
Хань чинь чамайг гэртээ хүлээнэ
Харин чи надтай шөнийг өнгөрөөнө
Удаан удаан чамтайгаа уулзахгүй болохоор
 Улам бүр би чамайгаа санах юм
Ирдэг болов уу гэж би өчнөөн харуулдана
Ийм хувь заяа намайг хүлээнэ
Хэдий болтол тэсэх хайр вэ?
Хэний гуниг баяраар хэмжигдэх бол
Энэ хорвоо дээр эрчүүд олон боловчиг
Эхнэртэй залууд би юунд тэмүүлнэ

No comments:

Post a Comment