2012-08-28

Баавгай гуай гэж хэн бэ?

Өмнө нь тайлбарлаж байсан одоо бүүр сайн тайлбарлах гээд үзий.
Миний бодлоор хүн болгон бэлгийн чиг баримжаагаа анх төрөхдөө л олж авдаг байх яг л зарим хүн солгой гараараа бичдэг шиг. Үүнтэй адил хүн бүр өөр өөр хүсэл сонирхолтой түүнийгээ амьдралаас хайдаг биз, жишээлбэл гэй хүмүүсийн хувьд зарим нь эмэгтэйлэг (feminine) байхыг хүсдэг, эмэгтэй хүн шиг хувцаслаж, зан авирийг нь дуурайхыг хүсдэг, тэднийг shemale, crossdressing, twinkle, queen, гэх мэтээр нэрэлдэг.
Харин эсрэгээрээ эрэгтэйлэг (masculine) байхыг хүсдэг гэй хүмүүс байна аа. Тэдгээр хүмүүсийн хувьд булчинлаг, хүчирхэг, эршүүд, үсэрхэг байхыг илүүд үзнэ, тэднийг л BEAR гэж тодорхойлоод байх шиг байгаа юм даа.
                                                            баавгай нарын туг

Баавгай хүмүүсийн илүү эрэгтэйлэг шинж чанар, дүр төрхийг илүүд гаргахыг хүсдэг. Богинохон үс, хууз сахал, биений үс, том булчинлаг бие хаа , майк шоорт өмсөх гэх зэргээр.
Гэхдээ баавгай гэдэг ойлголт бол маш өргөн хүрээтэй ойлголт болж хөгжөөд байх шиг.
Баавгай гэдэг амьтан маань өөрөө маш эршүүд , том биетэй , үсэрхэг хэрцгий махчин амьтан байдаг.

АСУУЛТ 1: БААВГАЙ НАР ГЭЖ ЗӨВХӨН БҮДҮҮН ХҮМҮҮС БАЙДАГ УУ?
ҮГҮЙ! Бүдүүн, махлаг буюу CHUBBY гэдэг  урсгал баавгай нарын нэг төрөлд ордог. Гэхдээ баавгай байна гэдэг нь заавал бүдүүн байх ёстой гэсэн үг биш. Дэлхий дээр маш олон туранхай мөртлөө эрэгтэйлэг баавгай шинжтэй баавгай нар байдаг.


АСУУЛТ 2 :  АЗИ БААВГАЙ НАР  ЕВРОП, АМЕРИК БААВГАЙ НАРААС ОНДОО ЮУ?
Та нар анзаарсан бол би хувьдаа ази баавгай нар буюу panda bears урсгалыг илүү сонирхдог. Монголчууд бол өөрсдөө ази хүмүүс бол panda bears-д хамаарагддаг. Азиуд бол европуудаас бол ялгаатай, жижиг биетэй , харьцангуй үсэрхэг биш хүмүүс.
      МЭДЭЭЖ МАШ ЯЛГААТАЙ.
Америк баавгай нарын хувьд цөөхүүлээ тамхи ороож татаж, пиво уун, шир савхин эдлэл өмсөж, мотоциклоор давхих дуртай байдаг бол
Ази баавгай нарын хувьд илүү баар парти зохиож , тайчиж , баавгайны зурагтай подволк өмсөх зэргээр  cute, kawai эгдүүтэй стилийг гаргах гэж оролддог. Энд японы Gachimuchi соёлын нөлөөлөл маш өндөр. Амьдрал дээр хулсны панда баавгай нар бол өхөөрдөм, эгдүүтэй , махаар хооллодоггүй зөвхөн азид байдаг баавгай нар байдаг.

америк баавгай нар
орчин үеийн япон баавгай
хятад баавгай нар 

Орчин үед баавгай гэдэг ойлголт хүрээгээ тэлж , анх америкаас үүсэж байсан ойлголтоосоо илүү томроод байгаа юм шиг байгаан. Орон орны соёлын нөлөө, эршүүд гэдэг ойлголтоор өөр өөр төрлийн олон баавгай нарын урсгалууд гарч байгаа. Гэхдээ бүгд эршүүд буюу эрэгтэйлэг байдал гэсэн нэг тулгууртай.
Монголчуудын хувьд баавгай гэдгийг монгол хүний эрэгтэйлэг шинж чанар гэдэгтэй холбож үзвэл МОНГОЛ БӨХЧҮҮД бол түүний тод жишээ. Монголчууд бөхчүүдийгээ хийморьлог, жинхэнэ эр хүмүүс гэж нэрлэдэг. Тэд том биетэй , булчинлаг , сахал үстэй , майга хөлтэй гээд л гей биш л болохоос жинхэн баавгай нар.
                                                               монгол баавгай нар


twink or boy - сармагчин

TWINK /BOY, MONKEY/ -туранхай, биеийн үсгүй, залуу банди нарыг twink буюу сармагчин гэж нэрлэдэг
CHASER -өөрсдөө баавгай биш мөртлөө баавгай сонирхдог хүмүүсийг хэлдэг.


CHUBBY BEAR - бүдүүн , өөхлөг цулцгар баавгай нарыг хэлдэг.
CUB - бамбарууш , насаар залуу эсвэл намхан тагдгар жижиг баавгай нарыг хэлдэг
DADDY BEAR - эцэг баавгай , насаар хөгшин эсвэл бамбарууштай найзлахыг хүсдэг ахимаг насны баавгай нар 
MUSCLE BEAR /WOLF/-  булчинлаг баавгай /миний хамгийн дуртай урсгал/ , энэ төрлийн баавгай нар гол төлөв фитнесс бодибулдингийн тамирчид шиг байдаг. Өөх багатай , арай туранхай,булчин ихтэйг нь wolf буюу чоно гэдэг.  Биеийн хэлбэрээ хадгалахын тулд хамгийн их хөдөлмөр гаргадаг баавгай нар.



Зөвхөн баавгай сонирхогчдод ч биш жирийн хүмүүст ч гэсэн ийм төрлийн баавгай нар илүү таалагддаг болохоор ийм төрлийн баавгай болох гэж хүмүүс их хичээдэг юм шиг санагдсан.

PANDA BEAR -ази баавгай нар
BROWN BEAR -испани гаралтай баавгай нар , мексикүүд бас ордог
BLACK BEAR - мэдээж хар арьст баавгай нар
POLAR /SILVER/ BEAR - буурал цагаан үстэй баавгай нар
LION - арслан , арслан шиг урт үстэй баавгай нар

WOOF - баавгай нарын хоорондоо мэндчлэх хэлбэр , нэг ёсондоо HI!

No comments:

Post a Comment