Чамаас ах залуу
Насаар ах залуутай болзох нь цаанаа л нэг нууцлаг тачаангуй байдаг. Та хоёрын насны зөрүү тийм ч их байх албагүй, 10 юм уу 12 насаар ах залуутай болзоход л чи амьдралын олон шинэ туршлагуудыг олж нээнэ. Дээр нь нэмээд, насаар ахмад ганц бие эрчүүд сайн ажил, сайхан байр, чанартай сонголттой байдаг учраас та хоёрын болзоо пицца захиалж, кино прокатлаж үзэхээс илүү байна гэдгийг хэлж чадах байна. .
Чамаас дүү залуу
Удаан хугацааны харилцаанд сайн хань болно гэж хэлж чадахгүй ч, богино хугацааны үерхэлд тохирсон хөгжилтэй залуу. Хэрэв чи сүүлийн үед карьердаа хэт их анхаарлаа төвлөрүүлснээс болоод нийгмийн амьдралаас, олон нийтээс холдсон бол, эсвэл нэг хүнтэй удаан үерхэсний эцэст дөнгөж салсан бол өөрөөсөө дүү залуутай уулзах нь чамд амьдралын шинэ эрч хүч бэлэглэнэ. Тэр маш урам зоригтой, бас чиний сэтгэлд нийцүүлэхийн тулд олон зүйлийг хийхэд бэлэн байх болно. Дүү залуус чиний либидог, бас эгог өнгөлж асааж өгөх ба цагийг сайхан өнгөрүүлэх гэж юу байдгийг чамд харуулна. Түүний тогтворгүй, хөнгөн хуумгай байдал чамайг залхааж мэдэх ч, өөрөө өөрийгөө сайхан байлгахын тулд үзээд алдахад гэмгүй. .
Уран бүтээлч залуу
Зураач, дуучин, жүжигчин, хамтлагийн гитарчин, яруу найрагч, хөгжимчин гээд ямар ч төрлийн уран бүтээлч эр чиний зүрхийг “сэгсчүүлнэ”. Тэд чиний урьд хожид мэдэрч байгаагүй шинэ зүйлсийг мэдрүүлж, хаанаас ч сонсож байгаагүй үгийг хэлж, чамайг өмнө нь бодож үзэж байгаагүй шинэ газруудаар дагуулж явах болно. Уран бүтээлч хүмүүсийн амьдралын хэмнэл нэг л өөр байдаг. Тэгээд ч, болздог залуугаа тайзан дээр гараад олон хүний өмнө дуулахыг, эсвэл зургаа зурангаа энэ ертөнцөөс тасрахыг нь харах шиг сонирхолтой сэтгэл булаам мөч хаана байх билээ? Рок одтой /эсвэл рок од болохыг хүсэгчтэй/ уулзах юм бол чамд шөнөжин сэрүүн байж, өдөржин унтах шаардлага ч гарч мэднэ. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, урлагийнхаа хөгжмийнхөө мэдрэмжийг дээшлүүлнэ. Хэсэг хугацааны дараа энэ амьдрал чамд таалагдахаа больж магадгүй л юм, гэхдээ уран бүтээлч залуутай өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаа чамд олон зүйлийг өгөх болно.
Баян эр
Зузаан түрийвчтэй, эсвэл дүүрэн данстай эрийн гар дээр бөмбөрч үзэх эрх бий. Түүний гэр нь л гэхэд чиний хүсч явдаг ч авч дийлдэггүй байсан эдлэлүүдээр дүүрэн байх болно. Хэдхэн сарын дараа чамд түүний уул овоо шиг их ажил, гэртээ бараг л үзэгддэггүй зан нь хэцүү санагдаж мэднэ. Гэвч эхний үеүүдэд бол тэр чамайг тансаг ресторанд дайлж, амралтын өдрүүдээр сонирхолтой газруудаар аялуулж, өөрөө хэзээ ч авч зориглохгүй байсан аятайхан бэлэгнүүдээр баярлуулах болно. Гэхдээ анхаар! Түүнтэй гэрлэх юм уу, удаан хугацааны харилцаа тогтоохоор шийдсэн бол дахин сайн бодохыг зөвлөж байна. Тэр чиний хүсэн хүлээж явдаг хүн мөн үү, түүний завгүй амьдралын хэв маягт нийцэж чадах уу, хэрэв тэр ийм баян биш байсан бол чиний сэтгэлийг татах байсан уу гэх мэт. .
Хачин жигтэй эр
“Хэзээ ч үгүй” гэж боддог байсан эртэйгээ болзоод үзэх нь тун сонирхолтой байх болно гэдгийг батлая. Өөрийнхөө дур булаам гэж боддог чанаруудаас алийг нь ч агуулаагүй хүнтэй уулзах нь бас л илүүдэхгүй туршлага хуримтлуулна. Ашиглаад хаях тухай ярьж байгаа юм биш л дээ, чам шиг гайхалтай залуутай болзох нь түүний хувьд ч мөрөөдөл байсан байж таарна. Тиймээс түүний мөрөөдлийг биелүүлэнгээ зүгээр л хэн нэгэнд нэг үдшийн сайхан дурсамжийг үлдээгээд, өөрөө ч арай өөр зүйлсийн тухай сонсож, арай өөр мэдрэмжийг аваад хоцрох болно.
.
Жич: Энэ тавын аль нь ч чамд тохирох сайн хань болж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ тэд чамд эргэн санахад сайхан дурсамжуудыг үлдээж чадах нь маргаангүй. Тиймээс болзоод үзчихэд гэмгүй, тэгвэл цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна гэрлэснийхээ дараа ийм төрлйн тэдэнтэй учирвал сонирхолдоо хөтлөндөж буруу үйлдэл хийхгүй байхад тусална. Тийм ээ тэд бүгд маш сонирхол татам гэж мэд. .
No comments:
Post a Comment