2012-02-07

Эмэгтэйлэг байдлаас ангижирч эрэгтэйлэг болох зөвлөгөө

Ихэнх гей эрчүүдэд тодорхой хэмжээгээр эмэгтэйлэг байдал агуулагдсан байдаг. Энэ байдлаасаа болж хүмүүст гоочлогдож элдвээр хэлүүлэх асуудлууд ч байдаг. Тэгвэл эмэгтэйлэг байдлаасаа ангижирч илүү эрэгтэйлэг болохыг хүсэж байгаа залуусдаа зориулаад зөвлөгөө оруулья. Гей залуус маань өөрсдөө хүртэл эрэгтэйлэг залууст дуртай байдгийг битгий мартаарай. Бэлгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй ч эрэгтэйлэг байдлыг бол бий болгож болно. Энэ бүхнийг хэрэгжүүлэхээс өмнө өөрийгөө толинд сайн хараад үзээрэй.

1. АЛХАА ГИШГЭЭ
Жинхэнэ эрчүүд илүү дутуу хөдөлгөөнгүй, урагшаа эгц алхаатай нуруу цээж тэнэгэр, харц өндөр алхдаг. Боксын тамирчид болон бөхчүүдийн алхаа гишгээг харвал тод анзаарагдана.
2. СУУЛТ
Суухдаа хэзээ ч битгий 2 хөлөө хавчиж суу. Зөвхөн охид л хөлөө хавчиж суудаг.
3.ХУВЦАСЛАЛТ
Тод өнгийн эрээн мяраан гялалзсан өнгийн хувцаснаас зайлсхий. Энгийн хэрнээ тод биш хувцасла.
4. ТӨСӨӨЛӨЛ
Энэ бол энэ зарчмын хамгийн гол хэсэг. Жинхэнэ эрэгтэй хүн шиг байхын тулд өөрийгөө жинхэнэ эрэгтэйлэг эр хүн гэж төсөөлөх ёстой. Эсвэл өөрийнхөө жинхэнэ эрэгтэй гэж боддог тийм одуудаар өөрийгөө төсөөлж тийм авир зан гаргах хэрэгтэй. Та өөрийгөө хэн гэж бодож байна та яг л тийм л болдог гэсэн онч үгийг бүү мартаарай.
5.БИЕ МАХБОДЬ
Эрэгтэй эмэгтэй хүнээс булчинлаг байдлаар ялгагддаг. Тиймээс фитнесст явж , эсвэл бокс, бөх, америк хөлбөмбөг гэх зэрэг эрэгтэйчүүдийн спортоор хичээллэх нь булчинлаг болгож эрэгтэйлэг байдлыг нэмнэ. Мөн дээр дурьдсан алхаа гишгээ , суулт хүртэл аяндаа өөрчлөгддөг болохыг анзаарна.
6. ЗАН ЧАНАР
Энэ бол ярихад том сэдэв ч зан чанарын хувьд эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг жижиг сажиг зүйлд биш харин чухал асуудлуудад анхаарлаа хандуулдаг. Жишээ нь хов жив, гэр орны ажил , гоёл чимэглэл зэрэг бол таны сонирхох сэдэв биш. Хүчирхэг , биеэ даасан хариуцлагатай, халамжтай, зоригтой байх хэрэгтэй яг л суперман, баатман зэрэг эрэгтэй гол баатрууд шиг. Мөн хэтэрхий их эмоцитай байх нь зохимжгүй . Амархан уйлдаг, гомддог, уярамтгай, аймхай гэх мэт.
Мөн эмэгтэйчүүдэд хаалга нээж өгөх, чадалгүй эмэгтэй хүнд халамж тавих нь эрэгтэйчүүдийн нэг соёлтой зангуудын нэг болохыг битгий мартаарай.
7.САХАЛ
Энэ бол эрчүүд эмэгтэйчүүдээс ялгаж харагдуулдаг чухал зүйлсийн нэг гэдгийг битгий мартаарай. Сахлыг өөртөө зохихгүй бол заавал тавих шаардлагагүй.
8. ЦАГ
Эрэгтэй цаг, костюм пижек зэрэг нь эрэгтэй хүнийг эрэгтэй хүн шиг харагдуулж чаддаг хэдэн зүйлсийн нэг юм.
9. ЭЦЭСТ НЬ
Та бол та өөрөө хэн ч биш. Энэ бүхэн таньд зохихгүй бол та заавал өөрийгөө хүчилж өөрчлөх шаардлагагүй.

No comments:

Post a Comment