Поп дуучин Элтон Жон болон түүний хамтран амьдрагч Дэвид Фуниш нарын хүү одоо таван сартай билээ. Тэд хүүгээ Зачари Жексон Левон Фуниш-Жон гэж нэрлэсэн ба “Бид маш аз жаргалтай байгаа. Зачари эрүүл саруул, маш сайн байгаа. Бид түүний эцэг болсондоо тун баяртай байна” гэж шинэ аавууд нэгэн ярилцалгандаа хэлжээ. Саяхан хосууд хүүтэйгээ Венецид амрахаар явж байхад нь энэхүү зургийг даржээ. Сонирхуулахад бяцхан хүүгийн загалмайлсан эх нь Lady gaga болжээ.
No comments:
Post a Comment