1. Эхлээд болз
Анх удаа гей харилцаанд орж байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаануудын нэг бол хэтэрхий хурдан бэлгийн харилцаанд орох явдал юм. Өөрийнхөө бараг сайн танихгүй хүнтэй нэг оронд сэрэхээсээ өмнө , өөрөөсөө энэ зохистой зүйл мөн үү? энэ надад тохирох уу? гэж асуугаад үзээрэй.
Та 2 хоёулаа гей байх нь хангалттай биш, та 2-т ижил сонирхол, үнэ цэнэ , зорилго байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Тиймээс шуудхан сексийн харилцаанд орохоосоо өмнө түүнтэй болзож ярилцах хэрэгтэй.
2. Бие биенийхээ аз жаргалыг хуваалз
Бие биедээ тусалж, жаргал зовлонгоо хуваалцах бол харилцааны гол түлхүүр. Хэрвээ чамд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон , эсвэл чи ажил дээрээ амжилт гаргасан, чиний найз чинь нүүж байгаа гээд өөр тохиолдсон зүйлээ хамтрагчтайгаа хуваалц. Чиний хамтрагч чинь зөвхөн чиний амраг биш, мөн чиний хамгийн сайн найз чинь байх ёстойг битгий мартаарай.
3. Үнэнч, халамжтай, итгэл даахуйц , мөн хайртай бай!
Шударга байна гэдэг нь нээлттэй байна гэсэн үг юм. Хамтрагчаасаа ямар нэгэн зүйлийг битгий нуу. Ямар нэгэн зүйлийг нуух нь худлаа ярихтай адил муу зүйл. Хэрвээ ямар нэгэн хэлж чадахгүй зүйл байгаа бол шуудхан түүнийг суулгаж байгаад, түүнд эхлээд ямар их хайртай гэдгээ сануулаад түүнд хэлэх гэсэн зүйлээ хэл. Чиний хамтрагч чинь чамайг итгэж хэлсэнд чинь их баярлах болно.
4.Гей харилцааны тоглоом тохуу битгий хий.
Хамтрагчийнхаа хажууд гей харилцааг доромжилсон утгатай тоглоом тохуу хийж, мөн шаах , гомо гэх зэрэг үгсийг битгий хэрэглэ. Мөн хажууд нь таньдаг хэн нэгэн гей залууг муулах хэрэггүй. Энэ чинь хамтрагчийн чинь сэтгэлийг эмзэглүүлэх болно.
5. Өөртөө сэтгэл ханамжтай бай
Чи энэ амьдралдаа ганц л удаа амьдрах болно. Өөрийгөө гей гэдгээрээ сэтгэлээр уналгүй өөртөө бардам, сэтгэл ханамжтай бай. Бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулах шиг сайхан зүйл байхгүй. Өөрийнхөө аз жаргалыг бусадтай хуваалцаж , олон найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрүүл!
No comments:
Post a Comment