Мань мэтийн, *Царай муутай, Цалин бага, Тэнэг, Тэгээд дээрээс нь шивэртэй* мулгуу нөхөр орчуулж буй учир, энэ хүний бичсэн маш сайн блогийг жаал гутааж магадгүй... Гэхдээ яахав, оргүйд орвол охинтой гэгчээр тэ? (энэ аймаар хүйсээр нь ялгаварласан хэллэг тэ? кк.. Энийг зохиосон хүн лав гомо байсан байхаа, ккк)
Хүний олон зуун, олон мянганыг дамжсан урт түүx, энэ бол гомосексуализмийн түүx ч гэсэн байсан юм. (мэдээж ихэнх нь гетеросексуаль-ийн түүх байсан гэдэгтэй бол мунхаг би маргалдахгүй л дээ).
Хүн төрөлхтөний ч гэлтгүй, байгалийн түүх маань өөрөө гомосексуализмийн тухай түүх байсан гэдэгтэй маргалдах хэцүү байх.
Мэдээж, секс, жендер гээч юм маань нилээд ойлгомжгүй, *эр/эм* ч гэдэг юм уу, * ижил хүйстэн/эсрэг хүйстэн* гэсэн 2 туйлаас тогтсон зүйл биш, 2 туйлын хооронд хэлбэлзсэн зүйл л дээ. Байгаль дээр ч тэр нийгэм дээр ч тэр.
http://patatepatata.blogspot.com/
Жишээ нь, байгаль дээр өөрөө өөртэйгөө секс хийгээд үр удмаа үлдээдэг Гидра гээд бичил биетнээс эхлээд,
амьдралынхаа ихэнх үед нь эрэгчин байж байгаад, замаасаа хүйсээ солиод эмэгчин болчихдог (аймаар дураараа тэ? ккк. Тайланд явж хүйсээ солиуллаа гэдэг шиг...) алдартай Файндинг Нимо дээр гардаг загас гээд л(гэхдээ, энэ Холливуд энэ тэр, сүүлийн үед, гомо/трансжендер энэ тэр хүмүүс/ амьтадыг кинонууд дээрээ их гаргадаг болж байгаа тэ? Юм хөгжинө өө гэж... кккк) , жендер гэдэг утгаараа *эр юм уу эм юм уу мэдэгдэхгүй, бузрын хог*-нууд олон олон...
(The group consists of a breeding pair, which cohabit with a few non-reproductive, "pre-pubescent", and smaller male clownfish. When the female dies, the dominant male changes sex and becomes the female. This life history strategy is known as sequential hermaphroditism. Because clownfish are all born as males, they are protandrous hermaphrodites (pro=first; androus=male) This is in contrast with another form of hermaphroditism, known as protogyny, in which all fish are born as females but can change to males later.)
эр эн нь мэдэгдэxгүй бузар хог = NEMO
эр эн нь мэдэгдэxгүй бузар хог = BAMBUUSH
.... *And Tango Makes Three*-эн дээр хүүхдийн зурагтай номон дээр хүртэл үлдсэн gomo Оцон шувуу
болон, буруу нүхрүүгээ эрхтэн мэрхтэнээ хийж завхайрдаг Дельфинээс
(буруу нүх гэдэг нь ГОШНОГО биш шүү... балиар юм... ккк. Халим болом дельфинд байдаг агаар гадагшлуулдаг нүх) эхлээд гомо амьтад бол хорвоогоор дүүрэн байдаг гэнэ лээ...
(Худлаа гэвэл Нью Иоркийн Сексийн музеид байдаг юм, үзээрэй)
*Энэ бол бузар юм, булай юм, байгалийн хуультай харшилдана* гэж ярьдаг, боддог нөхдүүд. Ирээдүйд * Дэлхий хавтгай* гэж итгэдэг байсан дундад зууны хүмүүс шиг л шоолуулах учир нэрээ бодоорой доо...
Гэхдээ хүн гэдэг, парлиамент-аар л жишээлэгдэхээр *Олонх!!! Олонх* гэж зөрдөг нийгмийн амьтан. Зөрүүд ч гэж хэлэх үү...
Өөрөөсөө жоохон ялгаатай л бол *Бузар булай, буруу зөрүү* ч юм уу, үгүй ядахдаа *Дорд/ муу* гээд дайрчихдаг болохоор... ( Цагаан арьстануудыг бусад арьс өнгийн ялгаварлах үзэл гэх мэтээс эхлээд... )
Орчин үед хүртэл муу сайн ОЦОН ШУВУУНЫ ЭСРЭГ ХИЙСЭН нийтлэл энэ японд хийгдсэн байсан гэхээр ямар олиг байхав...
*Гомо оцон шувуу ч гэсэн, явж явж байгалийн жамаараа эмэгтэй оцгор дээрээ буцаж очдог* гэсэн гарчигтайгаар...
Юу болсон бээ гэсэн. эрэгчин эмэгчин хос оцон шувуу амьтны хүрээлэнд байсан юм байх. Тэгсэн, эрэгчин нь замаасаа эмэгчин оцон шувуугаа хаячихаад, өөр залуухан эрэгчин оцон шувуутай хос болоод гомотоод заваараад алга болчихсон юм байх. Хөөрхий муу хаягдсан эмэгчин оцон шувууг өрөвдөөд *муу сайн гомо оцон шувуунуудыг* хашраахаар шийдсэн амьтан сургагч нь, нөгөө залуухан гомо эрэгчин оцон шувууг нь ганцааранг нь тусгаарласан, хагас жилийн дараа манай банзал оцон шувуу маань хаясан байсан эмэгчин оцон шувуутайгаа буцаад хос болсон тухай асар *БААТАРЛАГ* мэдээ байсан юм...
*Оргүйд орвол охинтой* гэдэг үгийг ийм үед л хэрэглэдэг байхгүй юу тэ? Гэхдээ манай банзал оцгор маань явж явж буцаад шинэ залуухан эрэгчин оцгор луу гүйж л таарна, харж л байгаарай... ккк
За тэр хадуурах ч яахав.
Гэхдээ ер нь л хүн төрөлхтний түүхэнд энэ муу хөөрхий ОЦОН ШУВУУ-тай адилхан хүчиндэж гомосексуаль-ийг *байгаагүй зүйл* болгох гэсэн оролдлого их байсан болов уу..
Алдартай хүмүүсийн тухай, гомосексуаль эписод-үүдыг нэгтгэж танилцуулья гэж бодож байна.
Анхны хичээл: Леонардо Да Винчигийнхээ тухай...
Мона Лиза (Монголд дээр үед Жоконда гэж нэрлээд байдаг бил үү?)-аас эхлээд, *Сүүлчийн зоог* гэх мэтийн бүтээлүүдээрээ дэндүү алдартай Лео (лаг найрсав, ккк)
Гомо байсан гэдэг нь ч нилээд алдартай байх (Мона Лиза бол эмэгтэй хүний хөрөг биш, эмэгтэй хувцас өмссөн Лео байсан гэсэн цуур яриа хүртэл байдаг гэхээр...)
Лео маань, гомо байсан гэдэг нь ингэтлээ сүр болтол алдаршсан нь (ихэнх тохиолдолд алдартай хүмүүсийн гомо байсаныг нуун дарагдуулдаг учир), Дундад Зууны үеийн христосын шашин болон мань хүний өөрийнх нь адал явдалтай шууд холбоотой гэх...
Христосын шашин. 9-12-р зуун хүртэл гомосекс гэх мэтэд харьцангуй *өршөөнгүй*-гээр ханддаг байсан боловч, 1179 инд Латерано-гийн хуралаас хойш гомосексуализмийг *нүгэл/ гэмт хэрэг* гэж тогтооно. *Ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй* гэсэн айлын яншаа авгай шиг хуучин гэрээслэлийн *Левийн сургааль*-д лам нар анхаарал хандуулсантай холбоотой болно.
Леогийн төрсөн 15-р зуун бол, гомо нарын хувьд ёстой л *цөвүүн цаг үе* байсан гэх.
Хэдийгээр шашины *нүгэл* гэлээ гээд, сексийн хандлага/ хүйсийн хандлага гээч маань *зиа зиа, оргүйд орвол охинтой гэгчээр, авгай хүүхэн оролдсон шиг ээ ингэц тэгэс гээд өөрийнхөө сексийн хэрэгцээг хангах уу даа* гээд халтуурдаад болдог эд биш... (Авгай тоохгүй байна гээд ямаа замаахнаар аргалахгүйтэй адилхан -- мэдээж ямаа замаахнаар орлуулаад болгох хүн ч байдаг л байх... Яалт ч үгүй гэрлэдэг гомо нар ч гэсэн үүнтэй зарчимын хувьд бол нэг их ялгаагүй байх... ккк <== арай ч дэндүүлээд хэлчихэв үү би? ккк. Муулж биш, хөөрхийлж бичсэн юм шүү, битгий буруугаар ойлгоорой, лол)
Хэдий гоц авьяастан ч гэсэн, Леонардо Да Винчи ч гэсэн, усан нүдтэй чивэлт хүмүүн...
1476 оны 4 сард, 25 нас хүрэхийнхээ өмнөхөн *Еэ бурхан бүү үзэгд* гэмээр *чивэлт үйлдэл* хийсэнийхээ төлөө баривчлагдана...
1. Да Винчи хэнтэй чивэлт үйл хийснийхээ төлөө баривчлагдсан бэ?
Леонардо Да Винчи нь 1452 оны 4 сарын 15нд, Фиренце (Флоренц) бүгд найрамдах улсын Винчи тосгоны нотариат Сер Пиеро Да Винчи-ийн нууц хүүхэд (авгайгаас нь төрсөн хүүхэд биш) болон төрнө.
1466 нд Флоренцийн Вероккио-гийн урланд дагалдан зураачаар орно. Ийнхүү, уран зургийн дагалдан хийгээд 10 дахь жилдээ буюу 24 насандаа (1476 оны 4 сард), Да Винчи нь, алтны дархан (гомо хүмүүс гялалзсан юманд дуртай гэж, ккк) , 17 настай Яково Сальтареллитэй холбогдсон байсан нь матагдаж, *Бурханы хилэнг хөдөлгөсөн бузрын үйлдэл* хийснийхээ төлөө баривчлагдана. Ганцxан Леонардо ч биш, Яково-той явалдсан хэргээр өөр 3 залуу баривчлагдсан гэхээр, энэ Яково гээч, манай миссээс ч дутахааргүй даавар / чалхтай нөхөр байсан бололтой байгаа юм.. Атаархмаар тэ??? (ккк)
2. Баривчлагдсаныхаа дараах Да Винчи
Хэдийгээр ийнхүү баривчлагдсан ч, баримт нотолгоо багатай гэсэн шалтгаанаар суллагдана. Эгэл нэгэн байсан бол, * Ёоёо ооо... Балрах шахлаа. Нэг хэсэгтээ гэр зуур, хүн амьтантай орооцолдолгүй байя* гэж таарах байх.. Гэтэл, аргагүй л Да Винчи. Суут ухаантнууд өөр бололтой... Суллагдсанаасаа 2хон сарын дараа, дахиад адилхан шалтгаанаар баривчлагдана...
Энэ удаад, танил тал ихтэй аавынхаа ачаар суллагдана (Гайгүй айлын хүүхэд болж төрөх ч, эртний Сэргэн Мандалтын үед ч, орчин үеийн Монголд ч адилхан үр дагавартай байдаг бололтой тэ?)
Бодвол *Шар сэмжилсэн хог!!! Эцгийнхээ нүүрийг бодсонгүй* гээд, нилээд айхтар загнуулсан болов уу...
Гэхдээ энэ эцэг нь ч гэсэн хүнийг *Шар сэмжилсэн хог* гэж загнаад байхааргүй хүнд гар байсан шиг байгаа юм. 50-78 нас хүртлээ 12 хүүхэдтэй болсон гэж байгаа гэхээр, чалх малх бол айхтар золиг байсан юм шиг байгаа юм...
3. Гомосексуаль хүмүүсийн бяцxан бүлгэм болсон урлан
Зиаг зиаг.. Хэрвээ орчин үед жишээлбэл *Хүчингийн хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэн* (тухайн үед, гомосекс харилцаа нь, хүчингийн хэргээс нэг их ялгаагүй айхтар *гэмт хэрэг/нүгэл* байсан тул) 2-ын 2 удаа баригдвал, ажлаасаа халагдах зэргээр сөрөг үр дагавар олноор гарах болов уу...
Яагаад Леонардо Да Винчи маань 2-ын 2 удаа ингэж бүтэлгүйтчихээд ажлаасаа хөөгдөөгүй вэ???
Энүүхэндээ гээд хэлэхэд, энэxүү Вероккиогийн урлан маань, багшаасаа эхлээд олон ганц бие болон гомо хүмүүсийн урлан байсан гэх (Пержини, Боттичини, Креди гэх мэтчилэн олон мундаг хүмүүс энэ урлангаас гаралтай). Ийм ч болохоороо Да Винчиг ажлаас нь хөөж барилгүй ингэс тэгэсгээд аргалсан болов уу гэсэн таамаглал байдаг аж.
Бодвол иймэрхүү яриа явагддаг байсан болов уу:
*Ёоноо, чи нээрээ аймаар тэнэг юм аа.. 2-ын 2 удаа баригдаад байхдаа яадаг байна аа... *
* Ална шүү, алцгар аа... Намайг ийм царайлаг, үзэсгэлэнтэй, тэгээд авьяаслаг болохоор л муусайн юмнууд атаархсандаа л матсан байх... Үзэсгэлэнтэй төрөх ч хэцүү юм аа хэцүү юм*
Within Leonardo's lifetime, his extraordinary powers of invention, his "outstanding physical beauty", "infinite grace", "great strength and generosity", "regal spirit and tremendous breadth of mind" as described by Vasari attracted the curiosity of others.
(Энд бичсэнчлэн, бурхан түүнд надад хайрласнаасаа дутахааргүй их авьяас, гоо үзэсгэлэн бэлэглэсэн бололтой,.. ккк
кккк
Үүнээсээ хойш, ордоны зураач болон алдаршсаныхаа дараа ч тэр, хөөрхөн, залуухан олон шавь нараар хүрээлүүлсэн шиг, хулгай хийгээд салдаггүй хөөрхөн шавиа яах уу гэж зовсон шиг, царайлаг боловч авьяасгүй шавьдаа араа залгуулах уу, царай муутай боловч авьяаслаг шавьдаа араа даатгах уу гэж бодолд орсон шиг, *эгэл боловч суут* ГЭЙ амьдралаар амьдарсаар насан өөд болсон гэх...
Мона Лиза-гаас эхлээд, гүйцээлгүй орхисон олон бүтээлийг байдаг бөгөөд, олон юм амжуулалгүй нас барсанд нь *Бурханы хүртээсэн гоц авьяасыг дэмий үрэн таран хийсэн* хэмээн буруутгах хойч үеийнхэн нь олон байдаг ч, гомо мань мэтийн хувьд бол *ийм агуу хүн ч гэсэн, эгэл жирийн улаан гомо байсан юм шүү* гэсэн итгэлийг үлдээсэн болов уу.
ААМЕН
No comments:
Post a Comment