2012-08-23

Taiwan Bear pool party [20 photos]


so sexy hot guys!!

Secret files - ? - Чи баавгай мөн үү? Баавгай мөн эсэхийг таньдаг app

 Хүмүүс дунд чи би баавгай мөн биш , баавгай гэж юу байдаг юм бэ?  гэсэн асуудал гардаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэж чаддаг ухаалаг гар утасны аппликшн гарсан байна. Өөрийнхөө зургийг аваад баавгай эсэхээ шалгаарай!

2012-08-20

Заавал болзож үзэх 5 төрлийн залуу

Ганц бие байхын давуу тал нь хэнтэй ч хамаагүй болзож болдогт оршино. Болзоно гэдэг бол заавал гэрлэж суухын нэр биш, нэг оройг хэн хэнээ уйдаахгүйгээр хөгжилтэй өнгөрүүлэхэд л болно. Янз бүрийн залуустай танилцаж, учир ургуулж, таньж үзсэнийхээ дараа өөртөө тохирох төгс хамтрагчаа хайхад илүү зүг чигтэй байдгийг бид юу эс андах вэ. Хэрэв чи одоог хүртэл ноён.ЗӨВ-ийг хайж байгаа бол, түүнийг олоогүй байгаа дээрээ уулзаж үзэх 5 төрлийн эрийн жагсаалыг хараад үзээрэй. 

Чамаас ах залуу
Насаар ах залуутай болзох нь цаанаа л нэг нууцлаг тачаангуй байдаг. Та хоёрын насны зөрүү тийм ч их байх албагүй, 10 юм уу 12 насаар ах залуутай болзоход л чи амьдралын олон шинэ туршлагуудыг олж нээнэ. Дээр нь нэмээд, насаар ахмад ганц бие эрчүүд сайн ажил, сайхан байр, чанартай сонголттой байдаг учраас та хоёрын болзоо пицца захиалж, кино прокатлаж үзэхээс илүү байна гэдгийг хэлж чадах байна. .

Чамаас дүү залуу
Удаан хугацааны харилцаанд сайн хань болно гэж хэлж чадахгүй ч, богино хугацааны үерхэлд тохирсон хөгжилтэй залуу. Хэрэв чи сүүлийн үед карьердаа хэт их анхаарлаа төвлөрүүлснээс болоод нийгмийн амьдралаас, олон нийтээс холдсон бол, эсвэл нэг хүнтэй удаан үерхэсний эцэст дөнгөж салсан бол өөрөөсөө дүү залуутай уулзах нь чамд амьдралын шинэ эрч хүч бэлэглэнэ. Тэр маш урам зоригтой, бас чиний сэтгэлд нийцүүлэхийн тулд олон зүйлийг хийхэд бэлэн байх болно. Дүү залуус чиний либидог, бас эгог өнгөлж асааж өгөх ба цагийг сайхан өнгөрүүлэх гэж юу байдгийг чамд харуулна. Түүний тогтворгүй, хөнгөн хуумгай байдал чамайг залхааж мэдэх ч, өөрөө өөрийгөө сайхан байлгахын тулд үзээд алдахад гэмгүй. . 

Уран бүтээлч залуу
Зураач, дуучин, жүжигчин, хамтлагийн гитарчин, яруу найрагч, хөгжимчин гээд ямар ч төрлийн уран бүтээлч эр чиний зүрхийг “сэгсчүүлнэ”. Тэд чиний урьд хожид мэдэрч байгаагүй шинэ зүйлсийг мэдрүүлж, хаанаас ч сонсож байгаагүй үгийг хэлж, чамайг өмнө нь бодож үзэж байгаагүй шинэ газруудаар дагуулж явах болно. Уран бүтээлч хүмүүсийн амьдралын хэмнэл нэг л өөр байдаг. Тэгээд ч, болздог залуугаа тайзан дээр гараад олон хүний өмнө дуулахыг, эсвэл зургаа зурангаа энэ ертөнцөөс тасрахыг нь харах шиг сонирхолтой сэтгэл булаам мөч хаана байх билээ? Рок одтой /эсвэл рок од болохыг хүсэгчтэй/ уулзах юм бол чамд шөнөжин сэрүүн байж, өдөржин унтах шаардлага ч гарч мэднэ. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, урлагийнхаа хөгжмийнхөө мэдрэмжийг дээшлүүлнэ. Хэсэг хугацааны дараа энэ амьдрал чамд таалагдахаа больж магадгүй л юм, гэхдээ уран бүтээлч залуутай өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаа чамд олон зүйлийг өгөх болно.


Баян эр
Зузаан түрийвчтэй, эсвэл дүүрэн данстай эрийн гар дээр бөмбөрч үзэх эрх бий. Түүний гэр нь л гэхэд чиний хүсч явдаг ч авч дийлдэггүй байсан эдлэлүүдээр дүүрэн байх болно. Хэдхэн сарын дараа чамд түүний уул овоо шиг их ажил, гэртээ бараг л үзэгддэггүй зан нь хэцүү санагдаж мэднэ. Гэвч эхний үеүүдэд бол тэр чамайг тансаг ресторанд дайлж, амралтын өдрүүдээр сонирхолтой газруудаар аялуулж, өөрөө хэзээ ч авч зориглохгүй байсан аятайхан бэлэгнүүдээр баярлуулах болно. Гэхдээ анхаар! Түүнтэй гэрлэх юм уу, удаан хугацааны харилцаа тогтоохоор шийдсэн бол дахин сайн бодохыг зөвлөж байна. Тэр чиний хүсэн хүлээж явдаг хүн мөн үү, түүний завгүй амьдралын хэв маягт нийцэж чадах уу, хэрэв тэр ийм баян биш байсан бол чиний сэтгэлийг татах байсан уу гэх мэт. .
Хачин жигтэй эр
“Хэзээ ч үгүй” гэж боддог байсан эртэйгээ болзоод үзэх нь тун сонирхолтой байх болно гэдгийг батлая. Өөрийнхөө дур булаам гэж боддог чанаруудаас алийг нь ч агуулаагүй хүнтэй уулзах нь бас л илүүдэхгүй туршлага хуримтлуулна. Ашиглаад хаях тухай ярьж байгаа юм биш л дээ, чам шиг гайхалтай залуутай болзох нь түүний хувьд ч мөрөөдөл байсан байж таарна. Тиймээс түүний мөрөөдлийг биелүүлэнгээ зүгээр л хэн нэгэнд нэг үдшийн сайхан дурсамжийг үлдээгээд, өөрөө ч арай өөр зүйлсийн тухай сонсож, арай өөр мэдрэмжийг аваад хоцрох болно.
.
Жич: Энэ тавын аль нь ч чамд тохирох сайн хань болж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ тэд чамд эргэн санахад сайхан дурсамжуудыг үлдээж чадах нь маргаангүй. Тиймээс болзоод үзчихэд гэмгүй, тэгвэл цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна гэрлэснийхээ дараа ийм төрлйн тэдэнтэй учирвал сонирхолдоо хөтлөндөж буруу үйлдэл хийхгүй байхад тусална. Тийм ээ тэд бүгд маш сонирхол татам гэж мэд. .

Where The Bears Are - Episode 1-5

2012-08-15

"Mongolian first bear party" "Монголын анхны баавгай парти" at Hanzo night club

Энэ хагассайн өдөр буюу 18нд "Bear party" буюу "Баавгай парти" болох гэж байна. Баавгай нар болон баавгайнд дуртай залуусаа заавал хүрэлцэн ирээрэй! Эцэст нь "Ханзо" гийн удирдлагуудад тохиролцлоо. Бидний партины зорилго нмаш олон баавгай нарыг цуглуулах, баавгай сонирхогч bear chaser үүдийг ч гэсэн нэгтгэх, та ямар нэгэн баавгай найзтай бол түүнд дамжуулахаа мартаваа. Хугацаа маш богино байгаа тул зарыг баавгай нарт хүргэхэд бага зэрэг бэрхшээл тулгарч байна.  Юу ч гэсэн анхны баавгай парти тул баавгай нар бага ирэх, алдаа дутагдалтай талууд их байхыг үгүйсгэхгүй.

2012-08-12

Монгол анги хүмүүсийн сэтгэхүй

            Бас нөгөө л нэг улиг болсон сэдэв. Гэхдээ энэ тухай ярихаас өөр аргагүй мэт.  Монгол жижигхэн , үнэхээр жижигхэн монголын ийм хаалттай нийгэмд үнэхээр ил задгай, хамаагүй нээлттэй байх нь тохиромжгүй. Гэхдээ бидний ганц амьдрах амьдрал, залуу насаа ингэж шийтгүүлсэн юм шиг цаазын ялтан шиг бусдаас айж өнгөрөөнө гэдэг арай л харамсалтай. Мэдээж бэлгийн чиг баримжаа гэдэг зүйл хүний үхэхээс төрөх хүртэл амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ бол зүгээр дуртай, таалагддаг гэдэг ойлголт биш. Би бол хувьдаа зүгээр л олон найз нөхөдтэй, хайртай найз залуутай жирийн хүн шиг жирийн амьдрахыг хүсдэг. Би бол бусдаас өөр гаж гээд уйлж унжаад хорвоогоос таслагдаад бусдаас айж амьдрахыг хүсдэггүй. Хүн болгонд таалагдаж , бодол санаанд нь нийцэж амьдарна гэдэг бол ёстой бүтэхгүй.  
"Секс хийвэл янхан болчдог. Сэмхэн дуралвал завхай гэчихдэг. Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог. Сэргэтлээ инээвэл ангалзуур болчдог" гэдэг шиг
            Монголд бол нэг анги хүнтэй зүгээр очоод юм ярихад л энэ намайг яах гэж байгаа бол?, энэ надтай унтахыг хүсэж байна бараг тийм ухааны юм бодно. Монголын зарим нэг анги хүмүүст таалагдахын тулд өөрсдийнх нь хамгийн зүүх дуртай бага болох "БИ НЭЭХ ОЛОН ХҮН ТАНИХГҮЙ, БИ БОЛ ДАРУУХАН ХЭН Ч НАМАЙГ ТАНЬДАГГҮЙ" гэсэн худлаа гэмгүй царай гаргах хэрэгтэй болдог юм боловуу?  Аль аль нь адилхан зовлонтой хүмүүс, эв түнжинтэй, бие биедээ тусалж зовлонг нь ойлгоод хов жив тараахгүй , хагаралдаж муудалцахгүй, бие биенийхээ хувийн нууцыг хамгаалж байхад болохгүй зүйл байхгүй мэт санагдана.
           Парти гэдэг бол миний бодлоор найз нөхдөөрөө ууж наргин хөгжилдөн цагийг зугаатай өнгөрөөх , эсвэл шинэ найзуудтай болох шинэ хүмүүстэй танилцах боломжийг олгодог зүйл болохоос зөвхөн явдалтай гаруудын очдог эсвэл уйтгарлаж ширээний буланд суух гэж очдог газар биш гэж бодож байна.

Монголд анхны bear party болвол очих уу? Санал асуулга


Монгол баавгайнууд байна уу? Монголын анхны bear party хийвэл ямар вэ?


Монголд ирээд нэг шинэ зорилготой болов. Аль болох олон монгол баавгай нарыг нэгтгэж нэг бүхэл групп болгох, баавгайнуудын уулзалт зохион байгуулж парти зохиох гэх мэтчлэн гадаад байдаг хэрнээ монголд хэзээ ч болж байгаагүй баавгай шинэ үйл ажиллагаанууд зохион байгуулах. Нэг асуудал тулгардаг тэр нь юу вэ? гэхээр монголд баавгай нар байна уу? гэж. Монгол тийм ч нээлттэй орон биш болохоор ихэнх нь бараг нуугдаж ичиж амьдарсаар байгаад дуусдаг юм шиг байгаан. Ганц олдох амьдрал дэндүү харамсалтай ч юм шиг, бас монголын нөхцөлд бас дэндүү нээлттэй байж бас болохгүй. Тиймээс ичээнээс гарч ирч чадахгүй байгаа хуучин болон шинэ баавгай нартаа туслахаар шийдлээ. Мөн Facebook ийн групп болон yahoo гийн хаяг нээсэн байгаа шүү.
bearmongolia@yahoo.com г мессэнжэртээ нэмнэ үү! Facebook ийн группт нэгдэхийг хүсвэл http://www.facebook.com/groups/bearmongol/
 
Энэ блогийг нээгээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн ч баавгай нарыг хооронд нь танилцах боломжийг олгох, тэдэнд туслах, нөлөөлөх, мэдлэг олгох талаар нь ерөөсөө ашиглаж байгаагүй юм шиг байгаан. Тиймээс арай өөрөөр мөн блог бичих сонирхолтой баавгай нарыг админаар авна .